Хүний эрхийн талаарх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ

img

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Өнгөрсөн оны сүүлээр уг тогтоолын төслийг хэлэлцэж эхэлсэн ч тодорхой 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнээс болж амиа алдсан 5 хүний ар гэр, ард түмнээсээ төр уучлал гуйх ёстой гэсэн заалтыг УИХ-ын гишүүдийн олонхи хүлээж аваагүй тул унагааж орхисон билээ. Үүнээс болж  тогтоолын төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн тэвчээр барагдаж өөрт хадгалагдаж байсан цагдаагийн өдрийн тэмдэглэлийг олонд ил болгосон. Үүнээс хойш гишүүд долдугаар сарын 1-ний үйл явдлын талаар ярихаас айх болсон гэхэд болно. Тэгэхээр “Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг байнгын хороогоор дэмжих эсэх тодорхойгүй байна. Мөн өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ene xujaagiin xulxi baraa zardag 1000zahia zailaachee! Tiim sain baraatai yum bol TV-r reklamaa hiigeed ashig orlogoo nemel dee
2012-01-03