Бүсгүй зохиолчийн номыг бэлэглээрэй
Интер номын дэлгүүрийн төв салбарын хоёрдугаар давхар хөл хөдөлгөөн ихтэй, бүсгүй зохиолчдын номыг худалдан авахдаа зохиогчоор нь гарын үсэг зуруулан, мэндчилгээний үг бичүүлж авах залуус голдуу үйлчлүүлэгч олонтой байна. Маргааш Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Бидний нэрлэж заншсанаар Мартын 8.
б
Тэгвэл энэхүү баярт зориулсан эмэгтэй зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа Интер номын дэлгүүрийн төв салбарт зохион байгуулагдаж байна. Энэхүү өдөрлөгт зохиолч, сэтгүүлч Б.Сарантуяа, зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаа, сэтгүүлч, яруу найрагч Б.Төгсжаргал, сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин, зохиолч Б.Шүүдэрцэцэг, Б.Эрхэмбаяр нар оролцож, уншигчидтайгаа уулзаж байгаа юм. Хайртай ээж, охид бүсгүйчүүддээ оюунлаг бэлэг барихыг хүсвэл өнөөдөр оройн 17:00 цагаас өмнө амжин, интер номын төв салбарыг зорьж, эмэгтэй зохиолчдын гарын үсэг, мэндчилгээтэй номыг сонгоорой.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ