Гишүүн болгон татварын хуулийн төсөл барьж орж ирээд байж болохгүй гэлээ

img

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд  нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн,Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Зоригт танилцуулсан юм.

Жижиг, дунд үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн дотоодын үйлдвэрлэлийг татварын бодлогоор урамшуулах нь тэдгээрийг эрчимтэй хөгжүүлэх зорилтыг хангахад зохих дэмжлэг болно гэж төсөл санаачлагч үзэж уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хэлэлцүүлгийн явцад импортоор орж ирж байгаа жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг тодорхой хугацаагаар нэмэгдсэн өртгийн албан татвараас өмнө нь чөлөөлсөн учир энэ салбарын дотоодын үйлдвэрлэгчдийг татварын бодлогоор дэмжих нь зүйтэй гэж гишүүдийн олонхи үзэж байлаа.

Гэхдээ юм болгоныг татвараас чөлөөлнө гээд гишүүн болгон  татварын хуулийн төсөл барьж орж ирээд байж болохгүй. Ер нь татварын бодлогоо цогцоор нь өөрчлөх бодлого хэрэгжүүлэх цаг нь болсон гэж байсан юм. Улмаар хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонхи дэмжсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бусад нь яах вэ? НӨАТ-ийн босгыг ядаж 100,0 сая болгоочээ. 10 сая ичмээр юм. Нэг дундаж албан хаагчийн цалин биз дээ.
2011-11-28