Тавантолгойн тохиролцоо ба толхилцоо

img

“Хэрвээ “Тавантолгой” хөдлөөд эхлэвэл Монголын иргэн бүрийн эзэмшлийн хувьцаа эдийн засгийн эргэлтэд орж, бид жил бүр хувьцаанаасаа хувь хүртэнэ. Тавантолгойн хөрөнгө оруулалт хурдан эхлээсэй, бушуухан хувьцаагаа мөнгө болгох, эсвэл хувьцаанаасаа хишиг хүртээд явж байх юмсан. Манайх ч ам бүл олонтой, тэр хэрээр ахиу хишиг хүртэнэ. Хувьцааны хувь хишгийг дэлгүүрийн лангуунд үрэн тарах хийхгүй, томоохон үл хөдлөх, хөдлөх хөрөнгө худалдан авч линзинг төлөхөд ч зарцуулсан яах вэ”. Энэ мэт бодол цалингаа өрхийн хэрэглээндээ хүргэж ядан, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, валютын ханш өссөөр эдийн засгийн хүндрэлтэй энэ жилүүдэд иргэн бүрийн л толгойд эргэлдэж байгаа байх. Үнэхээр ч бид хувьцаагаа үнэд хүрэхийг хүлээсээр хэдэн жилийг ардаа үдлээ. Хувьцаагаа “чулуу” болохыг хүлээсээр салхинд хийсгэсэн мэт хэсэг хугацаанд чимээгүй болоход нь эртхэн ямар нэг зүйлд зарцуулдаг байж гэж амаа барих хэсэг ч гарч байлаа. Учир нь иргэн бүр 1072 хувьцааг эндээс  эзэмшиж байгаа хэдий ч эдийн засгийн эргэлтэд орохгүй, “үхмэл хөрөнгө” болсоор дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна.




Харин саяхнаас УИХ дахь МАН-ынхан иргэдийн 1072 хувьцааг амилуулахыг /МАН-ынхан  л эхэлж олон нийтэд хэлснээс бус Монгол Улсын сайд М.Энхсайхан уг нь тэдэнд мэдээлэл өгөхдөө ингэж хэлсэн юм билээ/ “Тавантолгой”-н төслийн багийнханд “үүрэгдсэн”. Гэвч өнөөдрийн байдлаар “Таватолгой”-н гэрээ хэлэлцээ түр завсарлаад байна. Учир нь “Чалко”-той өмнө нь хийсэн гэрээнээс үүдэн үл ойлголцол үүсээд байгаа аж. 


Харин “Тавантолгой”-н төслийн хөрөнгө оруулалтаар ямар зүйл дээр тохиролцсоныг сонирхъё.



Засгийн газарт зээл хамааралгүй



Хөрөнгө оруулалтын, концессийн, хамтын ажиллагааны гурван гэрээ Засгийн газрын түвшинд яригдаж байгаа аж. Хэлэлцээгээр манай тал “Баримт бичгүүдийн үг хэллэг, бүх зүйл Монгол Улсын өнөөгийн мөрдөж байгаа хуулийн хүрээнд хийгдэнэ” гэдэг байр суурийг нөгөө талдаа нэн тэргүүнд тавьж байгаа аж. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хуулийг зөрчсөн ямар нэг зүйл заалт байхгүй гэдгийг хэлэлцээрт орохоосоо өмнө нөгөө талдаа тавьж байгаа үндсэн зарчим гэнэ. Мэдээж, манай хуулийг дагаж мөрдөх нь хөрөнгө оруулагч тал өөрт ашигтай байж хэлэлцээнд ордог. Тиймээс ч нөгөө тал “хуулийг мөрдөөд явсан ч явцын дунд өөрөөр тайлбарлах, төсөл үр ашиггүй байх”-аас болгоомжилсон байр сууриа илэрхийлжээ. Харин хоёр тал уг төслийг дэлхийн зах зээлд өрсөлдүүлэх ёстой гэдэг дээр байр суурь нэгдсэн байна.


Төслийн хувьд “Эрдэнэс Тавантолгой”-гоос дөрвөн лиценз түрээсэлж, “Ухаа худаг”-аас нэг лиценз орж ирэх аж. Энэ хүрээнд нүүрсний олборлолт явагдах юм байна. Хуулиараа 500 тэрбум төгрөгнөөс дээш хөрөнгө оруулалт хийж байгаа хөрөнгө оруулагч Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулдаг. 30 жилийн хугацаанд хэрэгжих энэ төслөөр эхний ээлжинд дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх юм. Үүнээс төмөр замд 1.1 тэрбум ам.доллар, үйлдвэр барихад 600 сая гаруй ам.доллар, тоног төхөөрөмж худалдан авахад 140 сая ам.доллар, уул уурхайн барилга барихад 710 сая ам.доллар зарцуулахаар ТЭЗҮ-дээ урьдчилан төлөвлөөд байгаа аж. 


Харин зээл бол хөрөнгө оруулалт биш гэсэн шүүмжлэл нэлээд гарсан. Энэ маргааныг харин Хөрөнгө оруулалтын шинэ хуулиар хуульчлан заагаад өгсөн. Биет болон биет бус хөрөнгө оруулалт гэж юу вэ. Ямар ч том төслийн хэлбэр нь зээл байдаг байна. Хувьцааны хэлбэрээр орж ирж байгаа хөрөнгө оруулалт байх боловч үндсэн эргэлдүүлдэг хөрөнгө нь  банкуудаас босгодог зээлийн хэлбэр байдаг аж. Харин “Тавантолгой”-н төслийн хувьд Засгийн газарт уг зээл хамааралгүй гэнэ. Учир нь төслийн компани эрсдлээ өөрөө үүрээд, төслөөрөө хөрөнгө оруулагчаас мөнгө босгож байгаа зээл. Тиймээс манайд энэ төслийн шугамаар орж ирж байгаа хөрөнгө оруулалт боловч хэлбэр нь зээл гэнэ. Иймээс зээлээ эхэлж төлөх шаардлага тулгарах нь.


“Тавантолгой” үйл ажиллагааны явцад хэр унацтай байх нь вэ? Зээлээ төлөөд ашиггүй яваад байх юм биш биз. Монгол ганцаараа нүүрстэй орон бус. Манай хоёр хөршөөс эхлээд л нүүрсний зах зээлээ олон улсад эргэлдүүлэх гэсэн өч төчнөөн орон байна. Тавантолгойгоос хувь хүртэх ч хол байна гэх бухимдал зэрэгцдэг. Тавантолгой бол олон улсын зах зээлд хүчтэй өрсөлдөж байж л “босно”. Төсөл хэрэгжих хугацаанд нүүрсний үнэ өсдөггүй юм гэхэд урьдчилан тооцоолсон үнээс унахгүй байхад манайханд хангалттай гэнэ. Тонн нь 70-120 ам.долларын хооронд гэж урьдчилсан төлөвлөөд байгаа. Хэрвээ нүүрсний үнэ тонндоо 120 ам.доллар байлаа гэхэд 10 тэрбум ам.долларыг төсөвт төвлөрүүлэх бололцоотой юм байна. Мөн “MNC” компаниас нэг тэрбум ам.доллар, “Шиньхуа”-гаас 650 сая ам.доллар орж ирэх бол олон улсын банкуудаас 1.2 тэрбум ам.доллар “босгох”-оор төлөвлөсөн байна. Цаашлаад “Сумитоми” болон бусад хүчин зүйлээс ч “мөнгө босгох”-оор ярилцаж байгаа аж.



“Тавантолгой” хэлэлцээ гацаанаас гарах уу?


“Тавантолгой”-н төслөөс хөрөнгө оруулалтын гэрээн дээр дөрвөн төрлийн татвар тусгагджээ. Энэ төслийг Оюутолгойтой харьцуулалт хийдэг. Харин төслийн багийн Оюутолгойтой харьцуулалт хийх шаардлагагүй гэдгийг онцолж байсан. Учир нь бид Оюутолгойд хувь эзэмшигч. Тиймээс ч зээл нь бидэнд эрсдэлтэй байдаг. Харин “Тавантолгой”-д компанийн эрсдлээр тооцогдох тул татвар төлөлтийг хянах гэнэ.  Оюутолгойд өнөөдөр мөрдөгдөж байгаа 17 татварыг эрхзүйн орчны хамт тогтворжуулсан байдаг. Харин Тавантолгойд гэрчилгээтэй холбоотой үндсэн дөрвөн татварыг тогтворжуулахаар тохирчээ. Үйл ажиллагааны явцад нүүрсний үнэ дэлхийн зах зээлд сайжирвал “Эрдэнэс тавантолгой” нийт борлуулалтын орлогын 7-16 хувийг шууд эзэмшихээр тохирчээ. Энэ нь харьцангуй өндөр хувь аж.


Төслөөр 2.5 жилийн хугацаанд 30 сая тоннын хүчин чадалтай баяжуулах үйлдвэр барихаар тусгагджээ. Төсөл бэлэн болоод ажлаа хугацаанд нь шуурхай явуулж чадах эсэх талаар Засгийн газар ам асууж байгаа аж. Төслөө хурдтай, хугацаанд нь хийх ёстой, ингэснээр ард нийтээрээ үр дүнг нь хүртэнэ гэж үзжээ. Гэхдээ явцын дунд зарим нэг бэрхшээлтэй тулгарахыг үгүйсгэсэнгүй. Жишээлбэл, төмөр зам барих замд аль нэг айл хөндөлсөн буучихаад нэг сая ам.доллар нэхэн саад учруулж болзошгүй гэж үзэж байгаа аж.


Хятадын  “Чалко” компанитай хийсэн гэрээг нарийн судлахгүй бол бидэнд ашиг бус уршиг авчрах ч магадлалтайг Монгол Улсын сайд М.Энхсайхан онцолсон байна лээ. Энэ ондоо багтаж Тавантолгойн төсөл хэрэгжиж эхлэх нь эргэлзээтэй боллоо. Завсарлага хэр удаан үргэлжлэх, тохиролцоо хэр ашиг авчрах зэргийг цаг хугацаа харуулах биз. Юутай ч иргэд бид “Тавантолгой”-н хувьцаагаа эдийн засгийн эргэлтэд оруулж, ойрын хэдэн жилдээ хувь хишиг хүртчихнэ гэж сэрүүд зүүдлэх хэрэггүй юм даг уу даа.



Н.Энх


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

joooooooooom:
olon ulsiin tumur zamiin turshlagiig sudalj tumur zamaa bariulval ashgigtai
2015-03-10
saraa:
энхсайхан сайд бол чдалтай хүн энэ ажлыг урагшлуулж чадна гэж итгэж байна. харин оросын гар хөл болсон монголын нүүрсийг үнэгүйдүүлж оросуудад тусалж байгаа женко болон түүний багийхан бага саад болоосой гэж хүсэж байна. төмөр замд оруулсан 200 сая доллороор женкогийн багийхан тоглоод дууссан даа. үнэндээ бол маш бага мөнгө л даланд орсон ихэнх нь женкогийн багийханы харманд орсон юм
2015-03-10
иргэн:
дээдэс ёслолыг сахиваас доордос үл хүндэлж эс зүрхлэх, дээдэс журмыг сахиваас доордос үл дагаж эс зүрхлэх, дээдэс итгэлтэй аваас доордос үнэн сэтгэлээ үл илтгэж эс зүрлэх бөлгөө. /күнз/
2015-03-09
иргэн:
засаглал хэмээгч нь төв шударгууг хэлмой. өөрийн биеэр оройлон төв шударгуу байваас өөр бусад хүмүүн төв шударгуу бус байж зүрхэлнэ гэж үү? /күнз/
2015-03-09
иргэн:
иргэний сэтгэлийг олвоос улс гүрнийг олмуй, иргэний сэтгэлийг алдваас улс гүрнийг алдмуй. тиймийн учир эрдэмт хүмүүн эн түрүүнд эрхэм суртахуйг хичээмүй. эрхэм суртахуй буй ахул иргэн хүмүүн буй, иргэн хүмүүн буй ахул эх газар буй, эх газар буй ахул эд баялаг буй, эд баялаг буй хаул эдэлж хэрэглэх нь буй. эрхэм суртахуй болвоос эх язгуур нь буюу. эд баялаг болвоос эцэс адаг нь буюу. эх язгуурыг хөнгөнд үзэж гадгаш, эцэс адгийг хүндэд үзэж дотогш болговоос эх адаг нь урваж, олон иргэн эд агуурсын тулд эзэрхэн тэмцэлдэхүйд хүргэмүй. тиймийн учир эд агуурсыг хурааваас иргэн олон бутармуй, эд агуурсыг хувааваас иргэн олон хуралдмуй. /күнз/
2015-03-09
иргэн:
ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /платон/ засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /п.ж.рурке/ ухаан солиотой хүнд илд бариулах шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /пифагор/
2015-03-09
иргэн:
оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. ард түмнээ хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар оюу толгой, таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-03-09
иргэн:
ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд америкуудын зохиосон үлгэр юм. энэ үлгэрийг ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-03-09
иргэн:
ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. үүнд: 1-рт, роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус ту*а захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. үүнийг уих нэн яаралтай хийх хэрэгтэй байна. ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
2015-03-09
mcs tald enkhsaihan bga:
ene tusul demii dee mcs tald enkhsaihan uilchilj bga sh dee tsaana ni bayartsogt bga turiin compani tolgoid bh heregtei shu dee getel zaabal energy mcs.d ene tusliig uguh hereg bga yum uu unen heregtee uhaa hudag barah zogsson shu dee
2015-03-09
zochin:
ulsiig khuleegeed yu ch ugui bugdeeree dampuurakhuu esvel khuviin company d uguud bas arai itgel unemshiltei amidrakhuu? uls khezee sain ajildag bailaa daa, buun shakhaa. yadaj khuviin company d uguud ur dung ni kharakh ni zuvuu. manaikhan odoo muulkhaasaa turuuleed bi ingej khiij chadakhuu gej boddog bolmoor yum. mongold yur ni odoo sain khun, comapny baidag yumuu. yum khiij baigaa bukh khun, company muukhai bolchikhson. ene muukhai tamiin togoonoos garmaar yumdaa.
2015-03-09
elbegdorj :
сайхан юм ярсан хүмүүс байна даан ч хийж чадахгүй дээ хөөрхий кккк
2015-03-09
дорж:
баяр юу хийчхээд зугтаалаа тэр шиг юм болноо олон жил засагт ажиллаад юуч хийж бутээгээгуй улсуудыг алга болсоны дараачаас наад ажилаа хий
2015-03-09
iregn :
нийгэмд энэ хийгдэх гд бга луйврын талаар уих-ын даргын зөвлөх гансүх маш ойлгомжтой, хууль эрхзүйн хувьд маш ноцтой зөрчлийг агуулж бга талаар баримттайгаар тодорхой ярьж мэдээлэл өгсөн шүү дээ.иймд санаатайгаар ашиггүй гэрээ хийж гадны болон дотоодын олигархиудын өрийг дарах бүтэлгүй төлөвлөгөөгөө бүтнэ гэж санасны гарз шүү
2015-03-09
irgen :
bitgii hutsarai, naad tusul nertei luivaraa zogsogoroi, uil ajillagaa ni heviin yavagdaj bga turiin companiig sanatagar ashiggui ajilladag meter surtalchilj, hamaaralgui asuudlar mash sn ajillaj bga batsuuri zahirliig horij ntr bga ni zahialgat zohiomol asuudluud shu de
2015-03-09