“Дэлхийн цирк Монголд 2015”-ын тасалбар худалдаанд гарлаа

img

Хүний санаанд багтамгүй сонин, содон үзүүлбэрийг нэгэн тайзнаа нэгтгэсэн “Дэлхийн цирк Монголд 2015” тоглолтын тасалбар өнөөдрөөс худалдаанд гарлаа. Тоглолтын тасалбар суудлын байршилаас хамааран 15000, 20000, 30000 төгрөгийн үнэтэй бөгөөд Монголын үндэсний циркт байрлах касс болон 19001950 дугаарт захиалан үнэгүй хүргүүлж авах боломжтой.

б

Олон улсын А зэрэглэлийн уралдааны шагналтай шилдэг жүжигчид манай улсад долоон хоног л саатаж, гайхам үзүүлбэрүүдээ тоглох юм.  БНАСАУ-ын агаарын нисэлт, АНУ-ын илбэчид,   БНХАУ-ын “Үхлийн цагариг”, Вьетнамын аварга могой, матар гээд 12 орны 60 гаруй жүжигчин оролцох энэ тоглолт ажлын өдрүүдэд 19.00, амралтын өдрүүдэд 15.00, 19.00 цагт тоглох гэнэ. Тоглолтыг MCS FANTA брэнд ивээн тэтгэж байгаа учраас тасалбарт бүрт ундаа бэлэглэх юм билээ.

б

Мөн 0-4 насны хүүхэд циркийн тоглолтыг үнэгүй үзэх боломжтой. Тоглолтын талаарх мэдээллийг 9925-3031 дугаарын утаснаас лавлаарай. ы Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

асуулт:
хүүхдийн билет гэж байхаа больчихсон юм уу ?
2015-03-10
hahah:
dund sur bgaa surguuliudad shahaad bgaa bololtoidog shuu
2015-03-09