Дэд хороотой байхыг дэмжиж байна

img

УИХ агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр мөрдөж байгаа хууль, УИХ-ын бусад шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор өөрийн хяналтын механизмыг бүрдүүлж агаарын бохирдлыг бууруулах, хог хаягдлыг багасгах, утаа ялгаралтыг бууруулах талаархи хууль, тогтоомжийн биелэлтийн асуудлыг дагнан хариуцаж, хянан шалгах чиг үүрэг бүхий дэд хороотой байх нь зүйтэй гэж байгаа юм.

Тиймээс Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Өчигдөр уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганаар хэлэлцлээ.

Улмаар, хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ