Су.Батболд:Байгаль орчин хохирч үлдсэн

img

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд сэтгүүлчдэд мэдээлэл хийж, тэдний сонирхсон асуултад хариулав.

f

-Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн хүрээнд байгаль орчны нөхөн сэргээлтийг ямар зарчмаар хийх бол? Олборлолт явуулах аж ахуйн нэгж нь нөхөн сэргээлт хийх үү, тусдаа нөхөн сэргээлт хийх компани гаргах уу?

f

-Журмын тухай хуулийг хэлэлцэх гол шалтгаан нь байгаль орчны нөхөн сэргээлттэй холбоотой. Яагаад гэвэл Засгийн газраас зөвшөөрөл аваад, хайгуул хийж, олборлолт, ашиглалт эхэлсэн талбайнуудыг нэг  өдөр бүгдийг зогсоосон. Хуулиар тухайн компаниуд  нөхөн олговрыг гаргаад нөхөн сэргээлт хийх ёстой. Гэтэл аж ахуйн нэгжүүд нь  “Бид Засгийн газрын зөвшөөрлийн дагуу олборлолт, ашиглалт явуулсан. Гэтэл бидэнд мэдэгдэлгүйгээр цуцаллаа. Бид маш их хэмжээний зардал гаргасан. Тэр зардлыг Засгийн газраас нөхөн олговол байгаль орчноо сэргээх үйл ажиллагаа явуулж болно гэсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ямар зардал гарсан талаар компаниудаас материалыг нь авсан, газар дээр нь очиж үзсэн. Засгийн газраас дааж давахгүй их хэмжээний зардал нэхэмжилсэн байсан. Үүнээс юу хохирсон бэ гэхээр байгаль орчин тэр чигээрээ хохирч үлдсэн. Компаниуд гаргасан зардлаа олж авахгүйгээр нөхөн сэргээлт хийхгүй гэсэн. Байгаль орчны байнгын хороо байгалиа хэрхэн нөхөн сэргээж авах вэ гэдгийг голлон хэлэлцсэн. Урт нэртэй тухай хуулиар  нөхөн сэргээх зардлаа тухайн компани 100 хувь тусгай санд байршуулна. Олборлолт явуулаад дууссаны дараагаар нөхөн сэргээлтээ тухайн компани өөрөө эсвэл нөхөн сэргээлтийн компаниар хийлгэхээр хуулинд тусгасан.

f

-Ойн санд нэг модны оронд 10 мод тарьж байж ашиглалт явуулж, олборлолт хийж  байхаар тусгажээ. Ойн санд хязгаарлалт бий юу?

d

-Ойн тухай хуулинд нэг модны оронд 10 мод тарих заалт оруулсан. Гэхдээ Гол, ус, мөрний урсац бүрэлдэх эх нь ихэнхдээ  ойн сан бүхий уулсаас эх авсан байдаг. Усны эх, голын эх бүрэлдэх ойн сан бүхий газарт олборлолт явуулахгүйгээр заасан.

f

-Хаврын чуулганаар танай байнгын хороо ямар хуулийн төсөл бэлтгэн хэлэлцүүлэх бол?

f

-Засгийн газраар орж өргөн мэдүүлэгдэх хэд хэдэн хуулийн төсөл байгаа. Засгийн газарт үүрэг өгсөн. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Ойн тухай, газар тариалангийн талаар баримтлах бодлогыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж өргөн барих учиртай.  Малын эрүүл мэндийн тухай хуулийг шинэчлэн боловсруулна. Үүгээр мал эмнэлгийн тогтолцоог шинэчлэх, экспортод чиглэсэн хөдөө аж ахуйн  бүтээгдэхүүний хяналт шинжилгээний ажлыг зохион байгуулах үүднээс энэ хуулийг Засгийн газраас УИХ-д өргөн барих юм. Дээрх хуулийн төслүүдийг  хаврын чуулганаар өргөн баригдах юм.

ө

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bolio:
odoo iimerhuu garuudaasaa salah tsag bolsoon mongolchuud teneg bhaa uursduu songono daraa muulna zugeer odooo ene humuuseesee salah heregteeii songoltoo zuvvv hiih heregtei
2015-03-11
chimgee:
baigali hohirch vldsiin bi*e bid mongol chyyd bidnii vr hoich hohirch vldsiin hariytsagaas byltaj ezengvi uym yarihiin bidnii amisgaldag agaar iddeg ovs yrgamal harj baya*g an amitan zigvvrten daijsiin
2015-03-11
zochin:
tetgeberiig 30%nemie geheer baga baina gej ouynhorol ene 2 ih guisen.60%bolgo gesen getel uursduu said bolood 10% ihdene geed baigaa.estoi shog garuud....
2015-03-10
akhuu:
hoosonguil gar bnlee.sumtai
2015-03-10
bayan airag:
unen shu tod ji*e ni odoo bayan airag durbuljin sumiin zabhan nutgiin gazar shoroo hun mal hordoj bn uuniig il tod ard tumend sn medeelj shalgah heregtei dee wrd ni mcs bga geh yum
2015-03-10
зочин:
энэ хулгайдыг харахаар нуд хорсох юм
2015-03-10
зочин :
чи мэддэггуй юм уу хууль санаачиллахаар монго авдаг гэж
2015-03-10
зочин:
хуулиар яадаг байнаа хууль байжл байгаа сайжруулаадл явна биз эсвэл тогтоол шийдвэр журам гаргалдаа дандаа хууль гагана гэж эргуутэх юм , толгой муутай ийм юмнуудийг зайлуулах хэрэгтэй залхаж байна
2015-03-10