Спикер орон нутагт ажиллаж эхэллээ
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнөөдрөөс эхлэн ирэх сарын 2-ны өдөр хүртэл Баян-Өлгий, Ховд аймагт томилолтоор ажиллаж зарим сумдын мал өвөлжилтийн байдал болон цаг үеийн ажилтай танилцахын зэрэгцээ иргэд сонгогчдын төлөөлөлтэй уулзан санал бодлыг нь сонсож байна.
УИХ-ын даргыг орон нутагт ажиллахад УИХ-ын гишүүн Х.Жекей, А.Тлейхан, С.Бямбацогт, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгйин дарга Ц.Шаравдорж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле , УИХ-ын даргын зөвлөх Д.Даваасамбуу, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл хэвлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Золбаяр болон зарим яам, агентлагийн удирдах ажилтнууд, хэвлэл, мэдээллийн байгууллагын сурвалжлагчид дагалдаж яваа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ