Шинжээчид зориудаар буруутгасан

img

Саусгоби сэндс ХХК-тай холбогдох хэрэгт иргэний хариуцагчийн ємгєєлєгчєєр ажиллаж буй ємгєєлєгч Ц.Цэрэнжээтэй хэргийн явцын талаар ярилцлаа. 

-Хэвлэлvvдээр Жастин Капла нарт уучлалт vзvvлсний дараа тєлбєр тєлєхгvй гэж Саусгоби сэндс ХХК давж заалдах гомдол гаргалаа гээд байна л даа. Гомдлыг яг хэзээ гаргасан бэ, гаргасан гомдлын талаар тайлбарлаач?


-Иргэний хариуцагч Саусгоби сэндс ХХК-ийн ємгєєлєгчийн хувьд нэгдvгээрт шинжээчийн дvгнэлтийг хvлээн зєвшєєрєхгvй, хоёрдугаарт эрvvгийн хэргийг хэрэгсэхгvй болгож татварын шалгалт оруулах гэсэн агуулгатай гомдлыг 2015 оны хоёрдугаар сарын 18-ны єдєр давж заалдах шатны шvvхэд гаргасан байгаа. Миний уншсанаар бол Жастин Капла нарт хоёрдугаар сарын 26-нд уучлал vзvvлсэн байна лээ. 



-Маргаан дагуулаад байгаа 35 тэрбум тєгрєгийн талаар асуумаар байна. Энэ бол их мєнгє. Яагаад энэ нєхєн тєлбєрийг тєлєхгvй гэж байгаа юм бэ, яагаад ямар учраас ногдуулсан тєлбєр вэ?


-Шинжээчдийн гаргасан нийт 35.3 тэрбум тєгрєгийн татвараас зайлсхийсэн гэх дvгнэлтийн 24.3 тэрбум тєгрєг нь буюу 70% нь татвар ногдуулах орлогоо бууруулахын тулд хуурамч єглєг vvсгэсэн гэх “зєрчил” юм. Энэ дvн нь Саусгоби сэндс ХХК єєрийн толгой компани Саусгоби Ресурс компаниас авсан 693.9 сая ам.долларын зээлийг тєгрєгт хєрвvvлсэн дvнд валютын ханшийн єєрчлєлтєєс vvссэн бодит бус алдагдал гэдэг нь баримтаар нотлогдсон юм. Сvvлийн жилvvдэд доллартай харьцах тєгрєгийн ханш унасаарбайна. Хvн бvр мэднэ. Нягтлан бодох бvртгэлийнтухай хууль, Сангийн сайдын тушаалын дагуу тайлан гаргахдаа ам.долларыг тухайн vеийн буюу тайлан гаргах єдрийн ханшид шилжvvлэн тайлагнадаг. Валютын зээлтэй бvх аж ахуйн нэгжvvд санхvv, татварын тайлангаа энэ журмаар гаргадаг. Толгой компаниас орж ирэх болон тайлан гаргах vеийн ам.долларын ханш єєрчлєгдснєєс тєгрєгийн єглєгийн дvнг єсгєж тайлагнадаг.Vvнийг хуурамчаар єглєг єсгєсєн гэж vзэж байгаа юм. Компанийн хувьд хуулийн дагуу Татварын газарт татварын тайлан, Сангийн яаманд санхvvгийн тайлан гарган татвар, тєлбєр, хураамжаа хуульд заасан хугацаанд тогтмол тєлж ирсэн.


Бусад 10 тэрбум тєгрєгний хувьдбараа бvтээгдэхvvнийг бусдад vнэ тєлбєргvй шилжvvлж татвар тєлєхєєсзайлсхийсэн гэж буруутгасан байгаа юм. Энэ нь шатсан экскаватор, актлагдаж устгасан дугуй, мєнорон нутгийн хил, гаалийн байгууллагын контор, складцэцэрлэг барих, малчдад євєлжилтийн бэлтгэлд зориулж євс, нvvрсний vнэ зэрэгт єгсєн мєнгєн хандив юм.Шатсан эксковаторын сэг компанийнхашаанд уурхай дээр байгааг АТГ-ынхан очиж бvртгэл, бичиг баримтыг нь vзээд зургийг нь авч баримтжуулсан.Мєн даатгалын компани эрсдэлийгтєлсєн, бvх баримт нь Хавтаст хэрэгт байгаа. Энэ мэтээр Шинжээчдийн дvгнэлт нь vндэслэлгvй бєгєєд компанийг зориуд буруутгах гэсэн санаатай ажиллагаа байсан нь нотлогдоно.


Шинжээч нь дvгнэлт гаргахдаа мэргэжлийн єндєр ур чадвартай хэнээс ч хараат бус, бие даасан байж, хуульд захирагдах vvрэгтэй. Гэтэл Саусгоби сэндс ХХК-ийн санхvv, татвар, нягтлан бодох бvртгэлийн vйл ажиллагаанд дvгнэлт гаргасан 4 удаагийн шинжээч нар энэ vvргээ биелvvлээгvй. Тухайлбал:

1. Саусгоби сэндс ХХК дээр татварын албанаас татварт хяналт шалгалт хийгдээгvй, акт дvгнэлт бичигдээгvй байхад дvгнэлт гаргасан. Татварын Ерєнхий хуулийн 29, 33, 34 дvгээр зvйлд татварын улсын байцаагчийн бvрэн эрх мєн акт дvгнэлт бичих vндэслэл журмыг тодорхой заасан. Шvvхийн шинжилгээний тухай хуулийн 10.4.3-д татварын улсын байцаагчийн акт дvгнэлтгараагvй байхад эдийн засгийн шинжээч томилохыг хориглосон байдаг.

2. Шинжээчид компанийн санхvv, татвар, нягтлан бодох бvртгэлийн анхан шатны баримтуудыг бvрэн vзээгvй гэдгээ шvvх хурал дээр єєрсдєє хvлээн зєвшєєрсєн.

3. Анхны шинжээч компанийн балансыг vндэслэж биш єєрєє баланс зохиож, тvvндээ дvгнэлт бичсэн. Тvvний зохиосон баланс компанийн мэргэжлийн хvмvvсийн гаргасан баланс, тайлангуудтай зєрчилдєх нь ойлгомжтой. Дараагийн шинжээчид тvvний зохиосон балансад vндэслэн дvгнэлт гаргаснаа шvvх хурал дээр хэлсэн.

4. Шинжээч нар ам.доллар, тєгрєгийн ханшийн зєрvvг єглєгєє хуурамчаар єсгєсєн гэж vзсэн. Мєн галын улмаас шатсан эксковаторын vнэ, орон нутгийн хил, гаалийн байгууллага, сургууль, цэцэрлэг, малчид, прокурорын байгууллагад єгсєн мєнгєн хандивтнэмэгдсэн єртгийн албан татвар тєлєхєєс зайлсхийсэн байна гэж vзсэн. Мєн ашигт малтмалын нєєц ашигласны тєлбєрийг худалдан авагчаас аваагvй, орлогод бvртгээгvй гэж ямар ч баримтгvй, хуулийн vндэслэлгvйгээр компанийг буруутгасан. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зvйлд заасныдагуу нvvрс олборлогч тухайлбал Саусгоби сэндс ХХК олборлосон нvvрснийхээ vнийн дvнгээс 5 хувиар тооцоод улсад 42.8 тэрбум тєгрєгийнашигт малтмалын нєєц ашигласны тєлбєр тєлсєн нь баримтаар нотлогдсон. Саусгоби сэндс ХХК нь 2007-2011 онуудад 6.2 саятонн нvvрс борлуулж, 460.9 тэрбум тєгрєгийн борлуулалтын орлого олж, тєсєвт 103.2 тэрбум тєгрєгийн татвар тєлсєн байхад татвар, тєлбєр тєлдєггvй юм шиг дvгнэлт бичсэн.



-Монгол Улсын хууль тогтоом­жоор татварын хэргийг хэрхэн шийд­вэрлэдэг вэ?


-Татварын Ерєнхий хуулийн дагуу Татварын алба болон Татварын улсын байцаагч тухайн аж ахуйн нэгжийн татвар ногдуулалт, тєлєлтийн байдалд хяналт шалгалт хийх эрхтэй бєгєєд татвар нуусан vйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байвал дvгнэлт бичиж цагдаагийн байгууллагад шилжvvлнэ гээд тодорхой заасан. Тухайн аж ахуйн нэгж татварын улсын байцаагчийн акт дvгнэлтийг зєвшєєрєхгvй бол Татварын маргаан таслах зєвлєл, цаашлаад Захиргааны хэргийн шvvхээр хэлэлцэгдэн шийдвэрлэгддэг. Гэтэл Саусгоби сэндс ХХК-нд татварын хяналт шалгалт хийгдээгvй, акт дvгнэлт бичигдээгvй. Мєрдєн байцаах алба, Прокурорын байгууллагад ньтатварын хяналт шалгалт хийж, нєхєн татвар ногдуулах эрх хуулиар олгогдоогvй.


Эрvvгийн хуулийн 166 дугаар зvйлд Татвар ногдох их хэмжээний орлого, эдхєрєнгє, ажил, vйлчилгээ, бусад зvйлийг нуух, тэдгээрийн тоо хэмжээг зориуд бууруулан мэдээлэх, байнга оршин суугаа газар, хаягаа єєрчлєх зэргээр албан татвар тєлєхєєс санаатай зайлсхийх гэж заасан байдагч Саусгоби сэндс ХХК-ийн хувьд ямар нэгэн татвар ногдох орлого зориуд санаатайгаар нуугаагvй, байнга оршин суух газар болон хаягаа єєрчлєєгvй билээ. Эрvvгийн хуулийн дагуу компаниас мєнгє нэхэмжлэх ямар ч vндэслэлгvй. Тэгэхээр энэ хэрэг иргэний журмаар л шийдэгдэх ёстой юм.



-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэргийн талаар янз бvрийн мэдээлэл гарч байна. Та энэ талаар юу гэж бодож байна.


-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бvрийн мэдээлэл гарч байгааг анхааралтай vздэг, уншдаг. Татвар тєлєх vvргийг гадаад, дотоод ялгалгvй бvх компани, иргэд хvлээдэг. Гэхдээ аливаа аж ахуйн нэгжээс хуулиас гадуур нэг ч тєгрєг нэмж авах ёсгvй. Зарим улс тєрчид энэ асуудлыг vзээгvй, судлаагvй атлаа єєрийнхєє нэр хvндийг єсгєх гэж ор vндэслэлгvй мэдээлэл хийж байгаад харамсаж байна. Тэд хавтаст хэргээс нэгч баримт vзээгvй, шvvх хуралд оролцоогvй мєртлєє компанийг 35.3 тэрбум тєгрєгийг нуусан, нэмж мєнгє тєлvvлэх тухай ярьж байгаа нь туйлын харамсалтай.


Тэд Саусгоби сэндс ХХК-д татварын хяналт шалгалт хийгдээгvй, томилогдсон шинжээчид нь дvгнэлт гаргахдаа санхvv, татвар, нягтлан бодох бvртгэлийн анхан шатны баримтыг бvрэн vзээгvй, анхны шинжээч нь компаний балансыг єєрєє зохиож, тvvндээ vндэслэн дvгнэлт гаргасан зэрэг нь илэрхий хууль бус ажиллагаа болох нь шvvх хурал дээр тогтоогдсон vнэнийг мэдэхгvй. МєнСаусгоби сэндс ХХК-ийг улсад 100 гаруй тэрбумын татвар тєлснийг мэдэхгvй. Саусгоби сэндсХХК гэдэг хэдхэн гадаад хvмvvсийн ажил, амьдрал биш. 400-700 Монгол хvний ажлын байр, ар гэрийнхний амьдрал, ажил хэргийн нэр хvнд, хувь заяа энэ компанитай холбоотойюм. Худлаа мэдээлэл тарааж бусдын зовлонгоос будаа тvvж хоол болгох гэсэн хvмvvсбайна. Асуудлын vнэнийг олж, хэнийх нь зєвийг тогтоолгох бидний ажиллагаа єнєєдрєєр дуусахгvй. Vнэнийг тогтоолгох гэсэн бидний нэхэл хатуу байх болно. 


Эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд америкуудын зохиосон үлгэр юм. энэ үлгэрийг ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-03-12
иргэн:
ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. үүнд: 1-рт, роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус ту*а худалдан борлуулах гэрээ юм), 3-рт, уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох роялтийн болон татварын орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. үүнийг уих нэн яаралтай хийх хэрэгтэй байна. ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
2015-03-12
иргэн:
оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. ард түмнээ хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар оюу толгой, таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-03-12
иргэн:
монголын “ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 %-ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшдэг. харин төр ашигт малтмалын ордод биш уг уурхайг ашиглагч аж ахуйн нэгжид (уулын үйлдвэрт) буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. монголчууд ашигт млтмалын орд, уурхайг ашиглагч аж ахуйн нэгж (уулын үйлдвэр), уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй нь тэнэг, хөлдүү болох нь “ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
2015-03-12
nolllllllllll:
baih bolno
2015-03-12
huulch omgoologch:
yugii buruutgaad baigaa utgagui elbegdorjiig
2015-03-12