"Чөлөөт хос" орон нутагт зочилно
Улсын Драмын эрдмийн театрынханы санаачлан хэрэгжүүлсэн долоон найруулагчийн долоон өөр ертөнцийг үзэгчдэд дэлгэсэн “Бэсрэг жүжгийн төсөл”-ийн зургаа дахь жүжиг болох “Чөлөөт хос” энэ сарын 1-нээс үзэгчидтэй дахин уулзсан. Тэгвэл уг жүжиг ирэх дөрөвдүгээр сарын 23 наас эхлэн орон нутгийн үзэгчдэд хүрэх нээ. Эхний ээлжинд Эрдэнэт, Дархан,Сэлэнгэ зэрэг газруудад тоглох юм байна.
ө
Зохиолч ДариоФогийн бүтээлн Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандоржийн найруулга уг жүжгийн гол дүр нөхөрт жүжигчин Э.Одгэрэл, нууц амрагт жүжигчин Б.Эрдэнэбаяр, Ж.Эхбаяр, эхнэрт жүжигчин Ц.Баясгалан тогложээ.
ө
Жүжигт Антония бүсгүй нөхрийнхөө эх захгүй янаг амрагийн явдлаас залхан амиа хорлохыг завдах аж. Харин өөрийн чөлөөт амьдралыг илүүд үзсэн нөхөр нь түүнийг элдвээр тайтгаруулж ядаад эцэстээ “чөлөөт хос”-ын амьдралыг санал болгоно. Антония нөхрийнхөө энэ галзуу саналыг сонсоод солиорох дөхөх хэдий ч нөхөр нь засрах битгий хэл нууц амрагуудаа хүртэл түүнтэй танилцуулахыг хүснэ. Сэтгэлийн зовлонд унасан эхнэр энэ бүхнийг хэрхэхээ эс мэдэхдээ хий л шаналж, эр нөхрөөсөө өөр хэн нэгнийг хайрлана гэхэд санаанд нь үл багтавч, ийн доромжлогдон басамжлагдсан нь өөрийгөө өөрчлөгдөх сэтгэлийг төрүүлнэ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ