Лениний музейг “Буддын соёлын музей” болгоно

img

Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж өнөөдөр Азид ховорхон “Буддын соёлын музей”-тэй болох талаар  мэдээлэл хийлээ. Энэхүү музейг В.И.Лениний музей  буюу Үлэг гүрвэлийн музейг өөрчлөн шинэчлэл хийхээр төлөвлөсөн гэнэ. Тэрбээр хэлэхдээ “Ер нь бид  хот байгуулалтын буюу барилга байгууламжийн талаар шийдвэр гаргахдаа мэргэжлийн бус шийдвэр гаргаж ирсэн. Энэ алдааг засч, мэргэжлийн хүмүүсийн дуу хоолойг гаргаж хийсэн төслөө танилцуулж байна. Монгол улс энэ жил Өндөр гэгээн Занабазарын 380 жилийн ойг тэмдэхээр шийдвэрлэсэн. Мөн В.И.Лениний музейн өмнө Ерөнхийлөгчийн санаачлагаар Богд хааны хөшөө барих шийдвэр батлагдсан байгаа. В.И.Ленин музей бол музейн зориулалтаар баригдсан барилгын хийцийн хувьд Азидаа нэлээн дээгүүр ордог. Монгол архитекторын ур ухаанаар баригдсан энэ барилга үндэсний болон европын хэв маягийг тусгасан бүтээл байгаа юм.

1

Энэ бүтээлийг цаашид бид нар Буддын соёлын музей болгон өөрчлөх төслийг танилцуулж байна. Яагаад ийм төсөл хийхээр болсон бэ гэвэл манай улсад буддын соёл олон зуун жил дэлгэрсэн. Буддын соёлыг дагасан урлагийн бүтээл ч их байдаг. Буддын соёлын үзмэрүүд нь хаана байдаг вэ гэхээр хүмүүсийн гар дээр буюу хар зах дээр, айлд байдаг. Эртний эдлэлийн дэлгүүрүүдэд байна. Асар их бүтээлүүдийн үнэ цэнийг нь мэдэхгүй, үзүүлэх газар байхгүй, сэргээн засварлах газар байхгүй. Гадагшаа их гарч байгаа. Энэнийнхээ дагуу судалгаа шинжилгээ байхгүй байна. Энэ урлагийн бүтээлээ үзмэр болгож чадахгүй олон жил явлаа. Тиймээс бид энэ барилгыг Буддын соёлын музей болгож, энэ урлагийн бүтээлүүдийг дэлгэн харуулж Азидаа томоохонд тооцогдох музей болгоё гэсэн төсөл юм. Энэ төслийг танилцуулсны дараа төр засгийн байгууллагаас дэмжлэг үзүүлэх болов уу гэж итгэж байна.

s

Одоогоор уг барилгыг Үлэг гүрвэлийн музей болгоно гэсэн шийдвэр гарсан байгаа. Гэхдээ Үлэг гүрвэлийн музей нь энэ барилгад тохиромжгүй. Тийм учраас урлагийн музей байх ёстой гэж үзсэн. Нийт 4712 ам метр талбайтай, архитектурын хувьд өөрчлөлт орохгүй. Дотор нь Богд хааны  хөшөөг тавиад, үзмэрүүдээр тохижуулаад гадна дотор загвар хийцийг нь шинэчилнэ, гэхдээ үндсэн  хийцийг нь өөрчлөхгүй. Өмнөх талбайд нь хоёр давхар автомашины зогсоол, үйлчилгээний төв бүхий доорхи байгууламж хийнэ. Энэ талбайг хувийн хөрөнгө оруулалтаар хийх боломжтой.  Хувийнхан энэ бизнесийн үйл ажиллагааг хийхийн тулд 10 орчим тэрбумын хөрөнгө оруулалт хийх юм. Харин музейн барилгын хувьд 3 орчим тэрбумын засвар үйлчилгээ хийгдэж, Азид байхгүй Буддын соёлын урлагийн музей болгоно. Манай буддын сүм хийдүүдэд болон хувь хүмүүст байгаа бүтээлийг тавьдаг болно гэж санаачилсан юм.

a

Мөн Үлэг гүрвэлийн музейг хаана байрлуулах вэ гэдгийг давхар шийдлийг нь гаргасан. Бидний төлөвлөснөөр аялал жуулчлалын бүс болсон Тэрэлж хүрэх замд байдаг Мэлхий хадны хойно байгуулахаар төлөвлөсөн. Палентологийн олдвороороо Монгол Улс дэлхийд нэгд ордог ч тэрнийгээ танилцуулж, үзүүлэх хэмжээнд зохион байгуулж чадаагүй. Тэнд музей байгуулснаар жуулчдад үзэх юмтай болгох юм. Асар их олдвор олддог гэдэг утгаараа Монголд л байхгүй бол болохгүй. Хувийн болон улсын хөрөнгө оруулалтын аль алинаар нь хийх боломжтой. Манай улс ойрын жилүүдэд жуулчдыг сая саяар нь ирдэг болгоно гэж олон шийдвэр гаргасан ч үзэх харах юм бага байдаг. Цаасан дээрх шийдвэрээр жуулчдыг татахгүй. Тиймээс жуулчдын зорьж очдог газар болгохоор төлөвлөсөн. Мөн тэндээ Палентологийн төвийг байрлуулж, судалгаа шинжилгээ хийж, сэргээн засварлаж, эргээд тэрийгээ үзүүлж, олсон орлогоороо судалгааны багаа санхүүжүүлдэг нөхцлийг бүрдүүлэхийг зорьсон” гэлээ.

a

Энэхүү танилцуулгын дараа тэрбээр сэтгүүлчдйин сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

a

-Музей байгуулах шийдвэр нь гарсан юм уу?

-В.И.Лениний музейг өмнө нь намын байр, худалдааны төв зэрэг янз бүрийн зориулалтаар ашиглаж, хамгийн сүүлд Үлэг гүрвэлийн музей болгохоор шийдвэрлэсэн. Мэргэжлийн байгууллагууд оролцоогүй дандаа улс төрийн өнгө аястай шийдвэрүүд гарсаар ирсэн. Харин бид одоо ингэж улс төрийн шийдвэрээр биш, илүү тохиромжтой хувилбарыг санал болгож байгаа юм.  Цаашдаа энэ төслийг дэмжсэн шийдвэрүүд гарах байх. Палентологийн музейн хувьд БОАЖЯ-ны шийдвэр гарч байж, энэ асуудал цааш үргэлжлэх байх.

a

-Палентологийн музейг хичнээн төгрөгөөр баригдахаар төлөвлөсөн юм бэ?

-Үзмэрийн цар хүрээ, сургалт судалгааны төв байгуулах зэргийг харгалзан энэ музейн барилга 15750 ам метр талбайтай, гурван давхар барилга байна. Нийтдээ 27 тэрбум орчим төгрөгөөр босгохоор төлөвлөсөн.

a

-Санхүүжилт нь хаанаас гаргах юм?

-Санхүүжилтын хувьд улсын төсвөөс, хувийн хөрөнгөө оруулалтаар, аль эсвэл концессоор ч барьж болно гэж үзсэн.

a

-Яагаад заавал Буддын соёлын музей болгоно гээд байгаа юм бэ. Манай улсад Буддын соёлыг харуулсан сүм хийдүүд байна. Богдын музей, Чойжин ламын музей  гээд байна. Тэдгээр музейг илүү сайн болгоод хойч үедээ илүү хэрэгтэй өөр музей болгож болохгүй юм уу?

-Буддын шашин монголд дэлгэрээд олон зуун жил болсон. Энэ шашныг дагаад урлагийн  агуу соёлтой. Тэр соёлын бүтээлүүд нь хүмүүсийн гар дээр байгаа, үнэ цэнийг мэдэхгүй байна. Жишээ нь, Парист Занабазарын бүтээл дуудлага худалдаагаар 3 сая евро хүрсэн гэж байна. Энэ бүхэнтэй дүйцэх бүтээл иргэдийн гар дээр байгаа. Гэтэл тэр үнэ цэнийг нь мэддэггүй. Тэрийгээ үзмэр болгож олон нийтэд таниулах боломжгүй, гэртээ хадгалах эсвэл хилээр гаргачихаад байгаа. Ийм л чиглэлээр энэ музейг ажиллуулах юм.

a

-Гандантэгчинлэн хийдэд улсын төсвөөс тодорхой хэмжээний мөнгө суулгахад хэл ам дагуулж байсан. Тус хийдээс өгсөн тайлбараар манайд бурхан шашны соёлын бүтээлүүд олноор хадгалагдаж байгаа. Тэднийг нэгтгээд хашаандаа музей байгуулах юм гэдэг тайлбар өгч байсан. Тэгэхээр давхардал үүсэх юм биш үү?

-Гандангийн хашаанд музейн барилга барих шийдвэр гараагүй. Харин бид музейн зориулалттай баригдсан барилгыг ашиглах гэж байна. Энэ барилгыг үзэсгэлэнгийн зориулалтаар ашиглахдаа Буддын урлагийн бүтээлүүдийг  байрлуулахаар л төсөвлөсөн.

a

-Палентологийн музейг яагаад Мэлхий хадны орчимд байршуулах төсөл хийсэн юм бэ?

-Горхи  Тэрэлжийн орчимд 100 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхдээ улирлын чанартай л ажилладаг. Харин энэ музейг барьснаар аялал жуулчлал илүү хөгжинө гэж үзсэн.

a

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Үнэхээр их дэмжиж байна. Монгол хүний давтагдашгүй нандин бүтээлүүдийг авч үлдэх хэрэгтнй
2015-09-25
zochin :
ene barilga n uuruu muzein zoriulaltaar barigdsan barilga. uuruu ch tuuh soyliin holbogdoltoi, gej helj bolno. ene barilga dotor bid budda bish uleg gurweliin muzei bolgowol hed dahin deer ymsan. shashnii muzei zunduul bnshdee harin bidend uleg gurweliin muzei eruus baihgui shuudee. mongoloos zunduul uleggurweliin undug ys geh met zuil olddog teriigee bid muzei bolgowol hamaagui deer gej bodoj bna.
2015-03-19
mongol huu:
ene mash zuv sanaachilga bn demjij bn.baruunii shashin bolood soeld tarhiaa ugaalgasan.tuuneesee uur zuiliig harah huleen zuvshuuruh uhaan bhgui mongol gehed mongol bish yu ni medegdehgui humuus olshirchee. jingiin tsuvaa yavj l bdag zamiin nohod hutsaj l bdag.
2015-03-13
baagii:
budda muddagaas oor umaar naad hooson tolgoigoo ajilluulaach ee.buddaar hooloo zalguulj amidrah argaa songoson humuusiin bisnest tor hutgaldahaa bolioch ee.zah zeeliinhee huuliar budda bisnes orshvol orshig ugui bol ustaj ugui bolno biz. hend hamaa baina aa. lam bol surguuluug ni togsood diplom avdag mergejil suu dee.hudlaa yarj daigaad belen mongo hiideg goe mergejil. sonoj ustah ni lam naraas ni shaltgaalahaas ard tumnees ul shaltgaalna. ustval hen ch haramsahgui. amidral urgeljildegeeree l urgeljilne.
2015-03-13
ggggggh:
yamar saihan shiidver ve vleg gvrveliin muzein huvid
2015-03-12
яөнил:
энэ чинь харин овоо боломжийн балай гар гараад ирэв үү, гүй юу
2015-03-12
hahahahha:
natsagdorj gej nam damjij uluntun bylduuchilsan huruuniii hvvhelden . iim hovor azidaa ordog barilgiin utgiig unuudur oilgoj bgaa dagz yum uuu chi . urd ni man iin deeremchig baar ynhniii vvr bolgon sadarlaj ulun gedesee chatsagaar dvvrgej irehed ni chi yu gej ulin dongodsiim be . ???? horvooogiin iim buzar vheervvd hezeee duusgahiiig ezen tenger heleed uguuuch . mongol tvmend
2015-03-12
shashingui er:
buddiin shashnii mongolchuudii ustgakh gej oruulj irsen.naa shashin mashingaa bolio ukher mongoluudaa.ajil khiij yum butee ain.esvel bugdeeree lam bolood sono
2015-03-12
дорж:
худлаа шоудаж байхад итгэж байгаа хэн байнае
2015-03-12
horloo :
vleg gujveliin muzeig terelj havicaa bauguulahni onoson saihan shiidver baina. alivaa yumand aguulga, umga sanaa baih yostoi. tejelj havicaa hamgiin saihan tvluvlult. ayalal juulchlal hvgjuulhed tustai.
2015-03-12
saihnaa :
ter talbai ni tusgaar togtnoliin talbai yum chini bogd haan mongol ulsaa manjiin darlalaas chuluuluhud ih huvi nemer oruulsan tuuhtei yum chini aguulgaaraa tiim muzei baih ni zuv.
2015-03-12
zochin 2:
tuuh, yos zanshlaa deedelsen muzei heregtei. mash saihan sanaa baina. hurdan baiguulah heregtei.
2015-03-12
zochin :
ene sanaa mash zuv shuu. hotiinhoo hoimort amitnii arag yas tavina gedeg utgagui bizdee. bogd haanii hushuu. buddiin muzei bolgoh ni zuv. demjij baina.
2015-03-12
zochin:
монгол улсад буддын музей хэд билээ энэ музейг хэдэн хүн үздэг вэ гэдэг судалгаа хийж үзсэн юмуу энэ талаар судалгаа хийх хэрэгтэй. үлэг гүрвэлийн музейг байгуулснаас илүү жуулчид, үзэгчдийн сонирхолыг татахгүй нь ойлгомжтой.
2015-03-12
зочин:
убааар хотод эмх замбраагуй барилга баригдаж ард тумэн яахаа мэдэхгуй болсон уед юуч дуграхгуй. байсан хун гэнэт амь ороод ирлээ цаад санаа нь уйлчилгээний газар бариад хувьдаа авах юм байналдаа шуналтай хун байна
2015-03-12
buddiin soyol gej baihgui:
buddiin soyol gej uy baidag yam be. iljirch yalzarsan sanaa baina. zunduu buddiin buzar sum hiiduud baina. humuusiig odoo shashingui uzleer humuujuuleh tsag bolson. bolson boloogui buddiin, iisusiin sumiig bagasgaj humuusiin oyun uhaaniig jinhene utgaar n oyunii homsdoloos gargah tsag boljee. naad baishingaa zaluuchuudad zoriulsan tednii oyun sanaag hugjuuleh tub bolgoh heregtei. medeelliin zuun gej baihad bustaad ungursun ue ruugee orood baih yamaa.
2015-03-12
aadadda:
buddiin shashin mongold hoosrol yaduural avch irsen bolokhoos oor yu ch avch ireegui ukhsenii soyol ve
2015-03-12
zochin:
mash saikhan shiidver baina. xumuus ochix, uzex yumtai bolox yum baina.
2015-03-12
zochin :
улаанбаатар хотыг энэ замбараагүй төлөвлөлтийг хийхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн нөхөр дөө бат-үүлээ наадхаа хурлан зайлуулаач одоо идэж болсон.
2015-03-12
tenger:
tenger shashintai uls shuudee mongolchuud chini
2015-03-12
тэнэг хүмүүсийн тэнэглэл хэрээс хэтэрлээ:
хүмүүсийг шашин шүтлэгээр нь ялгаварлаж үзүүлж буй үүх түүхээ хүртэл хуваан тасдсан энэ мэт сэтгэцийн солиорол улс төрийн галзууралд автсан хүмүүс больж үзээсэй. энэ музеиг барьмаар бол тэр үлэг гүрвэлийн музэй гэдгээрээ барьж байгуулсан нь дээр шүү дээ. заримдаа хэт солиорох юм. тэгээд ч тэр талбайг чинь хэдхэн чилийн өмнө хичнээн тэрбум төгрөгөөр зассан. үүнийг эвдэлж шинээр засвал хэн хариуцлагийг нь хүлээх вэ.
2015-03-12
bold:
mash zov aguulgaaraa taarch bn. komunizmiin shashing buddimeer yagaad solj bolohgui gej
2015-03-12
өөрөөр бодож үздээ нацагдоржоо :
үндэсний урлагийн өв музей гэх нь оновчтой. буддын гэж явцуураад хэржггүй. харин буддын нэг танхим тэр дотор байж болно.
2015-03-12
зочин:
яагаад заавал буддын гэж онцлов, ерөнхийд нь шашны гээд бөө, бусад шашныхыг хамтатгах нь зүйтэй
2015-03-12
судлаач:
буддийн ч биш дээ, монголын л урлаг.., энэ талын урлагийн музей, богдын музей, чойжин музей үйл ажиллагаа нь хэвийн явагдаад л байна, харин тэр гадаадаад зарагдаад, хил даваад явсан хосгүй бүтээлүүдээ эргүүлж авчрах ажлыг л зохион байгуулаад байгаа музейнүүдээ өөд нь татмаар байгаа юм даа
2015-03-12
ebama:
uneheer saihan sanaa bn
2015-03-12
үзкъ:
нацаг дарга ч баргийн юманд хийгүй, шуналгүй хүн дээ.энэ музейн төслийг их л бодож байж хийсэн байгаа.ийм хүмүүс л ир байвал улс маань хөгжих юм байгаам даа.
2015-03-12
zochin:
buddiin soeliin tub gene yy? za da ene arai l bi*e. yamar yzmer tavih um boldoo? budding ulgii nutagt ni ene natsagdorj nuhur ochij yzsen um bol yy? soliorol.
2015-03-12
kalki:
leninii museumd l goy barilga. iim engiin yum bodj chadahgui . olgitoi baraagui delguur baar l duuren shal bohir zavaan buduuleg zavhai hot
2015-03-12
kalki:
mongolchuud oyun soyoliinhoosrold orood museum ch baihgui uzeh yum baihgui boljee sonirholgui uls. shal teneg so drama uzeel iq n ter hemjeenii jijig baihgui yu
2015-03-12