Ж.Батмөнх агсны тухай киноны санхүүжилтийг шийдэхээр үүрэг өглөө
Сар шинийн баярыг тохиолдуулан ахмадуудаа хүлээн авдаг уламжлалын дагуу Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд төр нийгмийн зүтгэлтэн Ж.Батмөнх агсны гэргий А.Даариймаа гуайг хүлээн авч уулзлаа. Энэ буурай Ерөнхий сайдад хоёр хүсэлттэй ирснээ ч дуулгасан юм.
Улмаар, Ерөнхий сайд Ж.Батмөнх агсны цээж баримлыг байршуулах, түүнчлэн түүний нэрэмжит МУИС-ийн гудамжийг тохижуулах А.Даариймаа гуайн хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэхээр боллоо. Ирэх гуравдугаар сарын 10-нд Ж.Батмөнх агсны 85 насны ой болох юм байна.
Ж.Батмөнх агсны амьдралын замналыг өгүүлсэн түүхэн баримтат киноны санхүүжилтийг ч мөн шийдвэрлэхээр болж, төрсөн өдрөөр нь нээлт хийхээр зохион байгуулахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Ерөнхий сайд мөн энэ үеэр А.Даариймаа гуайд гарын бэлгээ гардуулсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ