МУГЖ Б.Туяа үе үеийн уран бүтээлчдийг уулзуулна
"Хүүхэд, залуучуудын театр"-ийн үе үеийн уран бүтээлчид маргааш уулзах аж. Тус театр 1951 онд "Хүүхдийн төв театр" нэрээр анх 13 жүжигчний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байжээ. Тус театраас монголын жүжгийн урлагийн үе үеийн нэрт төлөөлөгчид болох олон гайхалтай уран бүтээлчид тус театрд ажиллаж байсан бөгөөд найруулагчдаар Ө.Эрэнцэнноров, С.Гэндэн, А.Цэрэндэндэв, Д.Лхасүрэн, С.Сугар зэрэг урлагийн гавъяатууд ажлын гараагаа эхлэж байсан гэнэ.
Мөн Ардын жүжигчин А.Очирбат, Төрийн шагналт Ц.Төмөрбаатар, МУГЖ Б.Батзаяа, Б.Туяа, И.Одончимэг, О.Энхтуул, Б.Энхтуяа, Л.Цэндсүрэн, С.Мандах, Ч.Авирмэд, Ц.Цэнд-Аюуш, Ж.Сүххуяг нарын 100 гаруй уран бүтээлчид тус театрт Мольерын “Шунал”, Шекспирийн “Ромео, Жульетта” гэх мэт олон гайхалтай дэлхийн сонгодог зохиолууд болон Монголын зохиолчдын шилмэл бүтээлүүдийг тайзнаа амилуулж байсан түүхтэй юм.
Театрын үе үеийн уран бүтээлчид маргааш 11:00 цагт “РРTV” телевизийн байранд уулзалт болно.
Уузлалтыг МУГЖ Б.Туяа санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд театрынхаа бүтээл туурвил, уран бүтээлчдийн амьдрал уран бүтээлийг баримтжуулах, архивлан үлдээхээр болсон гэнэ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ