Хохирогчийг хохироохгүйгээр хуульчилъя

img

Ийм аймаар хэрэг хийсэн этгээдийг өршөөмгүй бодогдож, энэ хэрэгт хохирсон хүнд хамгаас илүү анхаарч, хамгаалж зөв чигт залах нь зүй мэт санагдах. Өнгөрөгч 2014 онд 301 хүн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт өртснөөс 297 нь нь охид, эмэгтэйчүүд, тэднээс 10 нь 2-7 хүртэлх насны бяцхан охин байжээ. Мөн 8-17 насны 115 охин, 18-29 насны 116 охид, эмэгтэй энэ муухай хэргийн золиос болсон гэсэн тоон судалгаа байна.

ы

Улаанбаатар хотын цагдаагийн газарт өнгөрөгч онд насанд хүрээгүй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн 18 хэрэг, насанд хүрээгүй хүүхэд хүчингийн гэмт хэрэг үйлдсэн 13 хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад өссөн. Манайх шиг цөөн хүн амтай орны хувьд бага тоо биш. Ийм төрлийн гэмт хэргийг гаргуулахгүй, өртүүлэхгүй, хохируулахгүй байх талаас олон чухал арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Ариунтуяа онцолж байсан.

б

Харин 2014 онд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд бэлгийн хүчирхийлэлд өртсөн долоон хүүхэд хандаж, тэдэнд өмгөөлөгч томилуулж ажиллуулсан ч гурван хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа гэж мэргэжилтэн нь ярьсан. Тэдний зүгээс хохирогчид сэтгэлзүйн зөвлөгөө өгч тайвшруулах, хууль эрх зүйн зөвлөгөө өгч, өмгөөлөгчөөр хангах, шаардлагатай тохиолдолд хүчирхийлэгчээс тусгаарлан түр хамгаалах байранд байруулах зэрэг арга хэмжээг авдаг байна. Уг хэргийн хохирогч болсон хүүхдүүд эрэгтэй хүнийг үзэж чадахгүй, маш их гутарсан, хаалттай болдог бол зарим нь донтолтын хэлбэр рүү шилжин хүсэмжилж хайдаг болсон байдгаас шалтгаалан хүүхэд бүрийн онцлогт тохирсон үйлчилгээ үзүүлдэг аж.

б

Одоогийн үйлчилж байгаа Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хүчингийн гэмт хэргийн хохирогчийн асуудлыг хангалтгүй тусгаж. Ялангуяа бэлгийн хүчирхийлэлд өртөж буй хүүхдийн эрхийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, хохирогчид нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх, хохирогч хүүхдийн сэтгэл зүйн болоод бусад хохирлыг нөхөн төлүүлэх дээр төдийлөн хангалттай биш. Тиймээс одоогийн шинэчлэн найруулагдаж байгаа Эрүүгийн хуулийн төсөлд энэ талаар заалтуудыг нарийвчлан, нэг бүрчлэн тусгаж өгвөл тодорхой үр дүнд хүрнэ гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолж байгаа юм.

б

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-т ...эсхүл бага насны, өөрөөр хэлбэл арван дөрвөн насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Хүмүүн заяаг олж хорвоо ертөнцөд ирээд хэлд орохоор шулганаж яваа бяцхан үрс, ээж, аавын энхрий цэцэгс энэ муухай хэргийн золиос болно гэдэг юутай бэрх. Хохирогч болсон охиноо дагуулаад цагдаа, эмнэлэг, шүүхийн үүдээр ороход ямар байдгийг бодохоос ч хэцүү.

ы

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч мөрдөн байцаагчаас шинжээч томилох тогтоолоо аваад, шүүх эмнэлэгт үзүүлж, хүчиндүүлсэн ул мөр байгааг шалгасны дараа эрүүгийн хэрэг үүсгэх эсэх нь шийдэгддэг байна. Гэвч хохирогч хэргийн ул мөрөө арилган хувцас хунараа угааж, шарх сорви арилсан байхад олон хоногийн дараа шүүх эмнэлэгт хандсанаар хэрэг нотлогдоход бэрх болгосноос эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзагдах тохиолдол гарах нь бий аж.

Иймээс энэ хэрэгт хохирсон бол яаралтай хамгийн ойр байгаа цагдаагийн байгууллага, Шүүх эмнэлэг, ГССҮТ, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт байрладаг нэг цэгийн үйлчилгээ болон 102, 108, 107 дугаарын утсанд залгаж тусламж, зөвлөгөө авах хэрэгтэй. Одоогийн мөрдөж байгаа хууль гэмт хэрэгтэнд хариуцлага хүлээлгэх тухайд болоод байгаа ч хохирогчийг хамгаалах тал дээр хууль, эрх зүйн орчин хангалтгүй, үүнийг илүү сайжруулах хэрэгтэй байгааг мэргэжлийн хүн онцолж байсан.

ы

Үнэндээ тийм. Энэ хэрэгт хохирсон хүн улам л хохироод үлдэж байна. Ямар нэгэн нөхөн төлбөр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр олж авч чадахгүй байгаа. Дээрээс нь тэдний хэрэг дээр ажиллаж, өмгөөлж үйлчлэх үнэ төлбөргүй өмгөөлөгч олдохгүй байгаа. Өмгөөлөгч авч өөрийн эрхээ хамгаалж чадахгүйгээс хэрэг нь хэрэгсэхгүй болдог, асуудал нь өөрт нь ашиггүйгээр эсвэл түүний эсрэг шийдэгддэг тохиолдол бодит амьдрал дээр гардаг байна.

ы

Тийм учраас хууль, эрх зүйн орчинг сайжруулах, тодорхой болгох, бага насны хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд төрийн зүгээс дэмжлэг үзүүлдэг байх. Ядаж үнэ төлбөргүй өмгөөлөгчөөр хангаад өгөх зэрэг боломжуудыг тодорхой хуульчлах, ийм шинэчлэл хийх шаардлагатайг хуульч, өмгөөлөгч Н.Арвинтариа ярьж байлаа. Үнэхээр бэлгийн хүчирхийлэд өртсөн хохирогч эрх зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгч авъя гэхэд боломж тун хомс байдаг аж. Тэд хууль, эрх зүйн анхан шатны мэдээллийг өөр байгууллагуудаас авч чаддаг ч нарийвчилсан байцаан шийтгэх ажиллагаанд оролцох өмгөөлөгч авахад хүндрэлтэй. Хохирогчдын 90 хувь нь өмгөөлөгч авах төлбөрийн чадваргүй байдаг. Бага насны хүүхэд хүчиндсэн хэрэг нь Онц хүнд гэсэн тодотголтой учраас өмгөөллийн хөлсний доод хэмжээ гурван саяас эхэлж яригддаг гэнэ.

ы

Энэ мөнгөөр хүүхдээ эмчлүүлэх үү эсвэл хэргийг шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалд зарцуулах уу гэдэг сонголт бий болно. Гэхдээ өмгөөлөгчгүйгээр цааш явбал хэрэг хэрэгсэхгүй болох, ямар ч хохирол, нөхөн төлбөр гаргуулж чадахгүйгээр өөрсдөө буруутгагдах хүртэл эрсдэлтэй тулгардаг байна.

ы

Хүн хуулийн дор бөхийдөг нийгэмд хохирсныг нь хохироодоггүй, гэмтнийг нь гэсгээдэг эрх зүйн орчинг бий болгож туслаач.

ы

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
хөнгөлж байвал хэн хүчин хийхэв дээ
2015-03-15
setguulch :
uul ni hamgiin gol hunduh yostoi asuudal ni hohirogch tsagdaad handsanaar buh yu il bolj terniig ter huchindej gene gesen yaria neelttei bolj bgaad l yum shuu dee uunees bolod olon ohid chimeegui yavaad bdag bh l da
2015-03-15
лозү:
төрийн сулрал
2015-03-15
иргэн:
ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд америкуудын зохиосон үлгэр юм. энэ үлгэрийг ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-03-14
иргэн:
“биеэ засахуй нь сэтгэл тэгширэхүй дор оршмуй хэмээхүй нь” болвоос сэтгэл дор уур хилэн буй аваас төвшин үгүй, айдас түгшүүр буй аваас төвшин үгүй, хөөр баясал буй аваас төвшин үгүй болохыг хэлжүхүй. “гэрээ төвшитгөхүй нь биеэ засахуй дор буй” хэмээхүй нь алив хүмүүн амраглан энэрэхүй хүмүүнийг хэтийдэн хайрлахуй, адлан хорсохуй хүмүүнийг хэтийдэн жигшихүй, аюун хүндлэхүй хүмүүнийг хэтийдэн сүслэхүй, өрөвдөн өршөөхүй хүмүүнийг хэтийдэн энэрэхүй, оморхон ихэрхэхүй хүмүүнийг хэтийдэн адлахуйг хэлжүхүй. төрөө засахуйн өмнө гэрээ төвшитгөвөөс зохилтой хэмээхүй нь” өөрийн гэрийн хүмүүнийг сургаагүй бөгөөс өөр бусдыг сургаж чадахуй нь үгүй хэмээхүйг хэлжүхүй. эцэг, хөвүүн, ахан дүүс хүмүүн бүхэн эрхэм ёс суртахуйг сахиваас эл улсын олон иргэн даган сахимуй. төрөө засахуй нь гэрээ төвшитгөхүй дор оршмуй хэмээсэн нь энэ буюу. “тэнгэрийн дор амгалан болохуй нь төрөө засахуй дор оршмуй хэмээхүй нь” болвоос эрдэмт хүмүүн бусад хүмүүнийг өөрийн адилаар сэтгэж, биеэр жишихүй ёсон буюу. /күнз/
2015-03-14
иргэн:
иргэний сэтгэлийг олвоос улс гүрнийг олмуй, иргэний сэтгэлийг алдваас улс гүрнийг алдмуй. тиймийн учир эрдэмт хүмүүн эн түрүүнд эрхэм суртахуйг хичээмүй. эрхэм суртахуй буй ахул иргэн хүмүүн буй, иргэн хүмүүн буй ахул эх газар буй, эх газар буй ахул эд баялаг буй, эд баялаг буй ахул эдэлж хэрэглэх нь буй. эрхэм суртахуй болвоос эх язгуур нь буюу. эд баялаг болвоос эцэс адаг нь буюу. эх язгуурыг хөнгөнд үзэж гадгаш, эцэс адгийг хүндэд үзэж дотогш болговоос эх адаг нь урваж, олон иргэн эд агуурсын тулд эзэрхэн тэмцэлдэхүйд хүргэмүй. тиймийн учир эд агуурсыг хурааваас иргэн олон бутармуй, эд агуурсыг хувааваас иргэн олон хуралдмуй. /күнз/
2015-03-14
иргэн:
ард түмний, хүн бүрийн аж амьдралын байр байдал хийгээд хүн чанар үндсээрээ өөрчлөгдөж эхэлвэл ийнхүү нийгмийн муу муухай байдал арилах жамтай. нөгөө талаар хуулиа өөрчилж, системээ засан сайжруулснаар агуу их эх оронч сэтгэл, хүнч тусч үзэл санааг тэтгэчихнэ гэж байхгүй. харин ард түмэн өөрийгөө өөд татаж авъя хэмээхийг дэмжиж туслан зоригжуулах нь хавьгүй илүү үр дүнтэй болох юм. /самуэл смайлс/
2015-03-14
иргэн:
ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний чанараар хэмжигддэг ажгуу. хүн бүр хичээнгүйлэн хөдөлмөрлөж, амьдрах чадавхи, үнэнч сэтгэлийг алдахгүй байхын хэрээр нийгэм урагшлан хөгжинө. харин залхуурал хийгээд амиа бодох муу муухай явдал ард түмний дунд газар авбал нийгэм хагдран унах болно. “нийгмийн муу муухай явдал” хэмээн бидний нэрлээд байгаа тэр зүйлийн томоохон хувь нь угтаа бол бидний доошилж унасан амьдралаас үүсч бий болдог. тиймээс хуулийн хүчинд дулдуйдаж энэхүү нийгмийн муу муухайг таслан зогсооё хэмээн хичнээн хүчин чармайлт гаргалаа ч уг муу муухай бас дахин зүсээ хувилгаж өөр хэлбэрээр үзэгдэж, газар аван дэлгэрэх нь дамжиггүй юм. /самуэл смайлс/
2015-03-14
иргэн:
танай улс оронд зүрх сэтгэлийн хөгжлийг умартаж, зөвхөн оюуны боловсролд хөрөнгө хүчээ юүлж байна. зүрх сэтгэлийн хөгжил хамгийн эрхэм шүү. зүрхээ энэрэл хайраар дүүргэ. энэрэл хайр чинь эргэн тойрон, найз нөхдөө төдийгүй эх болсон хамаг амьтныг ивээг. зүрх сэтгэлд амар амгалан тогтвол даян дэлхийд амар амгалан тогтоно. /дээрхийн гэгээнтэн xiv далай лам/
2015-03-14
irgen:
2-7 nastai huuhed huchirhiilsen gedeg chin vu gesen ug ve.....iim adgiin amitadiig shuud buudah heregtei......huuli zoolon uchiraas buzariin amitad davarch baigaa ym......muu adgiin novshnuud.
2015-03-14