Б.Мөнгөнтуул олон улсын тэмцээнд дэд байр эзэллээ
2015-03-16

Вьетнам улсын Ханой хотод болсон Азийн гуравдугаар бүсийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шатарчин ОУМ Б.Мөнгөнтуул дэд байр эзэллээ. Энэ удаагийн тэмцээн энэ сарын 7-ноос 15-ны өдрүүдэд  үргэлжилсэн бөгөөд нийт 20 эмэгтэй, 45 эрэгтэй швейцарь оноолтын есөн тавилд өрсөлдсөн юм. Нийт шатарчид дунд олон улсын цолтой 7 эмэгтэй, их мастер цолтой 15 тамирчин байжээ.

Тэмцээний дүн гарахад Вьетнамын шатарчин, ОУМ Ф.Нгуен 7.5 оноотой түрүүлж, Монголын шатарчин ОУМ Б.Мөнгөнтуул 7 оноо, Вьетнамын Ф.Хиен 5.5 оноотой эхний гурван байрыг эзэлсэн. Харин эрэгтэйчүүдээс Вьетнамын их мастер Ле Льем 7.5 оноо, их мастер Н.Сон 7, Сингапурын шатарчин, их мастер Жан Жон 6.5 оноотой тэргүүлсэн байна. Энэ удаа манай улсын их мастер Б.Гүндаваа 4.5 оноотой 20-р байрыг эзэлжээ.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
zochin:
mongoldoo hamaagui humuustei bitgii togloj bai.tegeegui bol turuuleh bailaa shuu de
2015-03-16