Монголын кино уран бүтээлчид жил болгоны "48 цаг" олон улсын бэсрэг кино наадамд оролцдог. Өнгөрсөн жил “Шилдэг кино”, “Шилдэг жүжигчин”, “Шилдэг зураг авалт”-ын төрөлд тэргүүлсэн юм. Харин энэ жилийн хувьд "Үндэс" киноны уран бүтээлчид Б.Батзаяа, Б.Бат-Эрдэнэ нар "48 цаг" кино наадамд оролцжээ.
Тэд тус наадмаас олз омог дүүрэн ирсэн тухайгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
АНУ-н Лос Анжелес хотын TCL chinese театрт зохион байгуулагдсан тус наадамд Монголын уран бүтээлчид "Үндэс" киногоороо "Шилдэг жүжиглэлт-Хүүхэд" төрөлд шагнал хүртээд ирсэн байна.
Ямартаа ч, Монголынхоо нэрийг дэлхий дахинаа дуурсгасан авъяаслаг уран бүтээлчиддээ цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөж байна.
Б.Дэжид
Уншиж байна |