Ажилчид Курт Черчийг машинтай нь бүслээд байна
South gobi sands компанийн “экс” ажилчид Моннис цамхгийн үүдэнд захирал Куртыг барьцааллаа гэсэн мэдээллийн дагуу очиход Курт Черч эрхэм машинаа дотроос нь түгжсэн байдалтай, халагдсан ажилчид гадаа нь хүлээсэн байдалтай байж байв. Тэрээр Жастин Каплагийн хамтаар шийдвэр гарган 49 ажилтныг халсан буруутнаар тодроод байгаа юм. Үйлдвэрчний эвлэл байгуулах гэсэн санаачлага гаргасан нь гадаад удирдлагуудыг ийм шийдвэрийг гаргахад хүргэсэн гэж ажилчид өөрсдөө хэлж байгаа. Харин өнөөдөр захирлаа барьцаалах болсон шалтгаан нь ажлаас чөлөөлөгдсөний нөхөн олговроо шаардаж байгаа гэлээ. Захирлууд тэднийг орон тооны цомхотгол гэсэн шалтгаанаар халсан мөртлөө өөрсдийн хүслээр чөлөөлөгдсөн хэмээн нөхөн олговор өгөхөөс татгалзаж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ