Ядуурал, өлсгөлөнг 2 дахин бууруулах зорилтоо идэвхижүүлнэ
Монгол Улсын Засгийн Газраас Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд онцгойлон анхаарч үндэсний хэмжээний томоохон зорилтуудыг тавьсан бөгөөд 2004 оноос хойш 3 удаагийн үндэсний итгэлийг боловсруулан гаргаж ирсэн. 2010 оны дүнг нэгтгэсэн Үндэсний дөрөв дэх илтгэлд МХЗ-уудын хэрэгжилтэд хүрэхэд шаардагдаж буй бодлогын интервенцийг боловсруулахыг зорьсон бөгөөд зарим удаашралтай байгаа зорилтууд тухайлбал, Мянганы хөгжлийн 1 дэх зорилт болох Ядуурал, өлсгөлөнг 2015 он гэхэд 2 дахин бууруулах зорилтыг хангахад чиглэгдсэн бодлогын үйл ажиллагааг идэвхижүүлэхийг зорьж байна. НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр уг зорилтын хүрээнд ядуурлын зураглалыг бүс нутгийн хэмжээнд (аймаг, дүүрэг) газар зүйн байршлаар гаргаж, үр дүнг бодлого боловсруулах, шийдвэр гаргах төвшинд танилцуулахын зэрэгцээ төрийн бодлогод тусгуулах зорилгоор дотоодын зөвлөхийг сонгон шалгаруулах гэж байгаа аж. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн дотоодын зөвлөх: - Ядуурлын зураглал, статистик дүн шинжилгээ, бодлогын матрикс боловсруулах техникийн дэлгэрэнгүй санал (Technical proposal) - Ядуурлын зураглал, статистик дүн шинжилгээ, бодлогын матрикс боловсруулах ажлын санхүүгийн санал (Financial proposal) - Шалгаруулалтад оролцохоо илэрхийлсэн захидал (Cover letter) - Өөрийн намтар (СV) - Өмнө нь боловсруулж байсан ажлын хувийг битүүмжлэн 2012 оны 1 дүгээр сарын 20-ны Баасан гарагт өдрийн 17.00 цагаас өмнө НҮБХХ-ийн Суурин төлөөлөгчийн газарт хүргүүлэх ёстой юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ