
Хэд хэдэн кинонд хүүхэмсэг эрийн дүрд тоглосон жүжигчин Э.Ууганбаяр чадвараа алдсан сурагтай. Учир юу вэ гэвэл эрхэм жүжигчин “Валентинаас ирсэн захидал” уран сайхны кинонд мөн л хүүхэмсэг эрийн дүрд тоглож байгаа аж.
Гэхдээ тэрбээр энэ кинонд сулралтай болсон залуугийн дүрийг бүтээхээр ажиллаж байгаа гэсэн. Хэдий хүүхнүүдийн эрлэг байсан ч гэнэт өнөөх нь ажиллахаа больж, хэрхэн бүтэлгүйтэж байгааг чадварлаг үзүүлэх аж.
Мөн жүжигчин Ууганаагийн эротик дүр төрхийг энэ киноноос харж болох нь. Тиймдээ ч залуу жүжигчин Э.Ууганбаяр “Валентинаас ирсэн захидал” кинонд нэлээд өндөр үнээр тоглож байгаа юм байна. Дам сургаар бол тэрбээр Монголд анх удаа хамгийн өндөр үнээр кинонд тоглож байгаа жүжигчин болсон гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ