Дуучин Н.Наранбаатар тэргүүн байр эзэлжээ

Сүүлийн үед "Донжтой бүсгүй" дуугаараа сонсогчдын сонорыг мялаагаад байгаа “Hot spot” хамтлагийн дуучин Н.Наранбаатар эстрад дуучны уралдаанд оролцож, тэргүүн байр эзэлжээ.
Энэ тухайгаа тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Олон улсын эстрад дуулаачдын уралдаанд оролцох нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Маш чадварлаг дуучид оролцлоо. Гран при авна гэж бодсонгүй ээ” гэж бичжээ.
Түүний дуулдаг “Hot spot” хамтлаг нь жааз урсгалаар уран бүтээлээ тууривдаг монголдоо анхдагч хамтлаг юм.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ