УИХ-ын гишүүдийн гүйдэл ихдээд ажил нь хаягдаад байна

img

2012   гарсаар УИХ-ын гишүүд ажлаа хийх нь багасаж Төрийн ордон эл хуль оргиж хууль тогтоох байгууллагын ажил урагшлахаа болжээ. Өнөөдрийн ирцийн мэдээгээр ажилдаа ирсэн 59 гишүүн  гэж байгаа ч хуралдаа сууж харагдах нь ёстой гарын арван хуруу дарж тоолохоор байлаа. Үдээс хойш хуралдах  Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан тодорхой бус шалтгаанаар хойшилсон юм. Хэдийгээр тайлбаргүй хойшлуулсан ч  нөгөө л ирц хүрээгүй гэдэг шалтгаан нуугдаж байлаа.  Ирцийн мэдээнээс харвал УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, Б.Бат-Эрдэнэ, Л.Гүндалай, Д.Тэрбишдагва, З.Энхболд, Д.Батбаяр, Л.Болд, Ц.Мөнх-Оргил нар гадаадад томилолттой, Р.Буд, А.Тлейхан, Д.Хаянхярваа нар  орон нутагт ажиллаж байна. УИХ-ын сонгуулиас өмнө парламентаар Эрүүгийн хууль, Нийгмийн халамж, Эрүүл мэнд, тэтгэврийн зөрүүг арилгах гээд нийгмийн тооохон хуулиудыг хэлэлцэж батлах ёстой. Гишүүд байдлаар ажил хийвэл  төрийн ажил дагаад цалгардах нь. Сонгуулийн баталж байхдаа төрийн ажлыг цалгардуулахгүй, хариуцлагатай байлгах зорилготой гэж ирээд ярж байсан гишүүд өөрсдийнхөө давуу талыг ашиглахаар ойр ойрхон  орон нутаг руу гүйдэлтэй болоод байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ