Пянзны дэлгүүр үүдээ нээлээ

img

Монголын Хүүхдийн номын ордны байранд дэлхийн алдартай хамтлаг дуучид, хөгжмийн зохиолчдын дахин давтагдашгүй бүтээлийг багтаасан “Дунд гол” нэртэй 1000 гаруй пянзтай дэлгүүр өчигдөр үүдээ нээлээ. Дэлгүүрийн хаалгаар ороход пянз тоглуулагч эргэлдэж, ЗХУ-ын олон ангит кино “Хаврын 17 учрал”-ын хөгжим намуухан эгшиглэж байлаа. Тавиур дээр эгнүүлэн өрсөн, цаасан хайрцгаас гаргаж амжаагүй олон пянзыг харахад цагийн урсгалд туугдаж одсон ч үнэ цэнээ алдаагүй нэгэн үе эргэн ирж буй мэт сэтгэгдэл төрөх. Энэхүү дэлгүүрийг 2007 оноос эхлэн найман жилийн турш 2000 орчим пянз цуглуулсан Б.Батболд гэдэг залуу ажиллуулахаар болжээ.

a

Дэлхий даяар эргээд пянз сонирхдог болж байна

a

Дэлгүүрийн бараагаа цэгцлэх, анхны үйлчлүүлэгчдээ хүлээж авах гээд багагүй ажилтай байсан ч түүнтэй цөөн хором ярилцсан юм.

a

-Пянзны дэлгүүр нээж байгаа гэхээр их сонирхолтой санагдаж байна. Ер нь яагаад пянз цуглуулж эхлэв?

-Би өөрөө уран бүтээлч хүн. 2007 онд Японы нэгэн уран бүтээлчтэй хамтран дан хип хоп дуунаас бүтсэн пянз гаргасан юм. Түүнээс хойш л пянз сонирхож, цуглуулж эхэлсэн.

a

 -Тэгвэл яагаад найман жилийн турш цуглуулсан цуглуулгаа задлахаар болсон юм бол.

-Мэдээж ховор, илүү үнэ цэнэтэй пянзнуудаа үлдээсэн. Бас өөрийн сонирхдог жазз хөгжмийн бүтээлүүдтэй пянзнуудаа ч авч үлдсэн байгаа. Одоо дэлхий даяар эргээд пянз сонирхдог болж байна. Барууны уран бүтээлчид альбомоо пянзаар гаргадаг болчихлоо. Түүнчлэн эдгээр пянзыг би өөртөө байлгаад байх бус миний адил сонирхдог, цуглуулдаг, цуглуулгатай болох хүмүүсийн гарт очвол илүү олонд хүрч, дэлгэрнэ гэж бодсон. Тиймээс л дэлгүүр нээж байна.

]

-Ховорхон олддог болсон зүйлийг 2000 хүртэл цуглуулахад нэлээн зүтгэл, сонирхол, хөрөнгө шаардагдсан байх. Цуглуулгаа хэрхэн баяжуулдаг вэ?    

-Найз нөхөддөө байсныг, пянзтай ч пянз тоглуулагчгүй, тоглуулагчтай ч зүүгүй учраас пянзаа сонсож чадахгүй байгаа айлуудаас авсан. БНСУ-д ажилладаг зарим иргэн айлуудын хэрэггүй гээд орхисон пянзыг олоод, гэрийнхэндээ явуулсныг надад авчирч зарсан нь ч бий. Бас нэг удаа олон пянз хаях гэж байсныг очиж авсан. Хүмүүсээс худалдаж л авна даа.

z

-Танай дэлгүүрийн хамгийн үнэтэй пянз хэдэн төгрөг вэ. Дундаж үнийг сонирхвол.

-Дундаж үнэ 50 мянган төгрөг. Ховор нь арай үнэтэй. Харин хэрэглэж байсан, хуучин бол үнэ нь арай багасна. Хамгийн үнэтэй нь гэвэл Монголын орчин үеийн хөгжмийн хамтлаг Соёл-Эрдэнэ, Баянмонгол хамтлагийн 1970 онд Оросын “Мелодия” гээд компанид бичүүлсэн пянз байгаа. Тухайн үед энэ хоёр хамтлагийн пянзны гадна тал дээр хамтлагуудын зургийг солиод хэвлэчихсэн байдаг юм. Гэхдээ дэлхийн пянз цуглуулагчид Монголоос энэ хоёрыг л сонирхдог. Ховор байдаг юм. Цоо шинэ нь 500 мянгаас нэг сая төгрөг хүртэлх үнэтэй. Би ч мөн нэлээн үнэтэй авч байсан.

a

-Цаашдаа бүр өргөжинө биз дээ?

-Тийм. Шинээр пянз, пянз тоглуулагч, түүний хэрэгсэл зэргийг авчирч үйлчлүүлэгчдэдээ хүргэнэ. Одоо байгаа пянзнуудын хамгийн эртнийх нь 1930-1940-өөд оны үеийнх бол хамгийн сүүлийнх нь 2007 онд японы уран бүтээлчтэй хамтарч гаргасан хип хоп дуутай пянз бий. Ер нь 1990 оноос өмнөх социалист орнуудын пянзнууд байгаа. Ардын, сонгодог, жазз, оросын эстрад гээд төрөл бүрийн пянз байна. Бид шинээр гарч байгаа пянзнуудыг баруунаас олоод авчихна. Харин иймэрхүү пянзнууд олдохгүй. Ардын хөгжим, ардын урлаг сонирхдог хүмүүст хэрэгтэй байж болохуйц пянзнууд бий. Тухайлбал, манай Алтайн магтаал, Эрийн сайн хан харангуй зэрэг туульс, ардын урт, богино дуутай пянзнууд байна. Азаар манайх 1990 оноос өмнө орост нэлээн хэдэн пянз хэвлүүлж байсан юм билээ.

a

Ийнхүү монголын төдийгүй дэлхийн хөгжмийн түүхийг цуглуулж, нандигнан хадгалж байсан нэгэн түүнийгээ бусадтай хуваалцахыг зорьжээ. “Дунд гол” пянзны дэлгүүр Соёлын төв өргөөн дэх Хүүхдийн номын ордонд байрладаг.

a

a

Б.Бэхи

Гэрэл зургийг П.Нарандэлгэр 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Ene urlag bas soyol , bi demjij bn, pynz gdg zuiliin une tseniig meddeg humuus olon bii, Amjilt husie
2015-03-31
amjilt.:
nadad nileen hed bgaa ymsan.zusland.hedeer avhiin bol.hit duutai.
2015-03-23
turuu:
odoo ued shal demy.duugaralt mash bohir,zurgdana.zai ih ezelne, ingezh zovzh baihaar net ees plashd tataa l boloo sh de .hiih yum aa olzh yadhiin
2015-03-23
zaan:
tsag uyee medreegui 1 hun tuuj yavna uu gui yu nano tehnolog hogjood bhad pyanz togluulagch ch geh shig hediiig zarah ni onisogo yum daa te.
2015-03-23
зочин:
пянзны зүү олддог юм болов уу. зардаг газар байдаг юм болов уу
2015-03-22
qwerty:
энэ бол цэвэр ретро хобби. тэрнээс биш винил пянз аль хэдийн нэгэнт түүх болж ард үлдсэн.
2015-03-21
залуу:
хуучин пянз зарах юм. санхүүгийн хямралд өртөөд зарах болсон юм байхдаа. 20 ширхэг л зарагдах байхдаа
2015-03-20
demjij baina:
yostoi goyo baina iim l zuiliig zaluus maani iheer hiigeesei, heterhii uls torjson ambits hooson zaluusaas iluu uum soyoliin ajil yavj baiaga zaluusiig harhaar baharhah setgel toroh um. pyanz togluulagch haana zardag um boldoo? togluulagchiig ni avhuul pyanz sonsoh saihan
2015-03-19
ariun :
энэ quiza гийн ах уу
2015-03-19
зочин:
пянз тоглуулагч худалдаж авмаар байна хаанаас авах вэ
2015-03-19
гоемаа:
пянз тоглуулагч хаанаас авах вэ шинийг. ханш ямархуу бга бол оо?
2015-03-19
пянз:
одоо пянз нь байлаач тоглуулагч нь байхгуй, cd тоглуулагч бол пянзыг пянздахгуй
2015-03-19