“Үлэг гүрвэлийн төв музей”-н төсөл үргэлжилж байгаа

img

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас өнгөрөгч долоо хоногт Үлэг гүрвэлийн музейг шинэчилж Буддын соёлын музей болгох, Үндэсний палентологийн музейг Мэлхий хадны орчимд байгуулах тухай төслийг танилцуулсан билээ. 40 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй Буддын соёлын музейтэй болох уг төслийг одоогийн Үлэг гүрвэлийн музей буюу  В.И.Лениний музейд байрлуулна хэмээн танилцуулсан юм.

ы

Анх В.И.Лениний музей нэртэй байгуулагдсан уг барилгад намын байрнаас авахуулаад үйлчилгээний төв хүртэл байрлаж байсан. Харин өнгөрсөн онд албан ёсоор Үлэг гүрвэлийн музей болгох Засгийн газрын шийдвэр гаргаж, засвар хийн эхний танхимуудад үзмэрүүд байрлуулаад багагүй хугацаа өнгөрсөн билээ.

ы

Тэгвэл Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас танилцуулсан төслийн хариу болгон “Үлэг гүрвэлийн төв музей”-н зүгээс мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

ы

“Манай музей нь Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 01 сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор соёлын өв, палеонтологийн олдворуудыг хадгалж хамгаалах, бүртгэн баримтжуулах, хойч үедээ өвлөн уламжлуулах, палеонтологийн олдворыг нийтэд сурталчлах зорилгоор байгуулагдсан.

ы

2013 оны 02 сарын 21-ны өдөр Үлэг Гүрвэлийн Төв Музей нь улсын бүртгэлийн гэрчилгээ гардан авснаар музейн үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн юм. Одоогийн үйл ажиллагаа явуулж буй байр болох хуучнаар Лениний музейн барилгыг Төрийн Өмчийн Хорооны 280 дугаар тогтоолоор төрийн өмчийн үндсэн хөрөнгөд бүртгэн авч, музейн зориулалттай барилгыг журмын дагуу Үлэг гүрвэлийн төв музейд эзэмшүүлэх шийдвэр гарсан. Тус музей нь БСШУЯ-ны харьяа улсын чанартай музей юм.

й

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайдтай 2015 оны үр дүнгийн гэрээгээ байгуулсан бөгөөд “Үлэг гүрвэлийн мөрөөр” үзэсгэлэн, музейн гол танхимын засварын ажил хийж гүйцэтгэх “Үлэг гүрвэлийн ертөнц” төсөл хэрэгжүүлэх, музейн гадаад харилцааг өргөжүүлэх зэрэг томоохон ажлуудыг төлөвлөн ажиллаж байна” гэжээ.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ