“Өндөр гэгээн Занабазар” номын нээлт болно

Энэ жил Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ой тохиож байгаа билээ. Монгол төрийн түүхийн музейгээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан “Өндөр гэгээн Занабазар” номыг толилуулжээ.
ы
Уг бүтээлийн нээлт маргааш 11:00 цагт Монгол төрийн түүхийн музейд болох юм байна. Эл номд Өндөр гэгээний өөрийн мутраар урлан бүтээсэн алдарт бүтээлүүдийн тухай, бурхадын мутрын зангаа, барьц зэргийн тайлбар болон төвд хэлээр бичигдсэн Занабазарын намтрын орчуулгыг оруулжээ.
ы
“Өндөр гэгээн Занабазар” ном Төр-шашины нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын амьдрал, уран бүтээл, Бүтээлүүдийн товч тайлбар /монгол, англи хэлээр/, Ардын эмнэлгийн хүрээлэнгийн ажилтан И.Дэмбэрэлийн төвд хэлээс орчуулсан сурха Агваанлувсандондовын “Богд Жавзандамба Өндөр гэгээн Занабазарын гурван үеийн дэлгэрэнгүй намтар”, Бурханы шашны бэлгэдэл гэсэн хэсгээс бүтсэн аж.
ы
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ