Сумын 3асаг даргаас худалдаж авсан гэв

Төв аймгийн Цээл сумын иргэд өчигдөр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн үүдэнд жагслаа. Тэд сумынхаа нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахыг эсэргүүцэж байгаа аж. Тус нутагт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Еос” гэх компани 2008 онд хайгуулын гурван лиценз авчээ. 2008 оноос нутагт нь хайгуул явуулахаар зэхэж буйг нутгийн удирдлага, иргэдтэйгээ хамтран эсэргүүцсээр зургаан жил өнгөрчээ. Харин өнгөрсөн оны сүүлчээр тус компанийн төлөөлөл Цээл сумын Засаг дарга М.Ганбаттай уулзаж хайгуулын төлөвлөгөө батлуулах хүсэлтийг тавьжээ. Гэвч Засаг дарга зөвшөөрөөгүй учир компанийнхан үйл ажиллагаанд нь саад хийсэн хэмээн сум дундын шүүхэд ханджээ.
ө
Нутгийн иргэд Цээл суманд ашигт матлмал хайх, олборлох ажиллагааг эсэргүүцэх учир нь олон шалтгаантай гэнэ. Тус нутаг бол аймагтаа улаанбуудай, төмс хүнсний ногооны тал хувийг хангадаг, Төв аймаг нь Монгол Улсын газар тариалангийн гол бүс нутаг юм. Тиймээс сумын 2500 гаруй иргэдийн амьдрал газар тариалангаас шууд хамааралтай.
ө
Үүнээс гадна Цээл суманд эртний үеийн түүх, дурсгалын өлгий нутаг. Бурхан багшийн хөрөг, Маанийн зургаан үсэг зэрэг сүг зураг, эртний булш бунхан хадгалаастай уулс байдаг юм байна. “Еос” компанийн гурван лиценз түүх дурсгалтай, газар тариалангийн бүсийг хамраад байгаа нь ард иргэдийн эсэргүүцэлтэй тулах болжээ.
ө
Тусгай зөвшөөрөл сунгахад нутгийн иргэдийн зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай гэх хуулийн заалт байгаа ч Цээл сумынхнаас зөвшөөрөл аваагүй хэрнээ өнгөрсөн зургаан жилийн хугацаанд гурван удаа сунгажээ. Ингэхдээ хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байсныг аймгийн цагдаагийн байгууллага тогтоосон гэж нутгийн иргэд хэлж байна. Гэвч өнгөрсөн нэгдүгээр сарын 7-нд болсон анхан шатны шүүхээс сумын Засаг дарга М.Ганбатыг хайгуулынх нь төлөвлөгөөг баталж өгөх ёстой гэсэн шийдвэр гаргасан юм байна.
ө
Үүнийг эсэргүүцсэн нутгийн иргэд Захиргааны хэргийн давж заалдах шатны хандсанаар өчигдөр шүүх хурал болсон юм. Шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүх компанийн хуурамч нотлох баримт бүрдүүлсэн баримтыг хэрэгт тусгаагүй шийдвэр гаргасан гэж үзжээ. Тиймээс анхан шатны шүүхээр хуурамч нотлох баримтыг авч дахин хэлэлцүүлэхээр болжээ.
ө
Уг асуудлаас болж Цээл сумын иргэд хамтран “Өгөөж баян Цээлээ аваръя” ТББ байгуулж, шүүхийн гадна жагслаа.
Энэ талаар тус ТББ-ын тэргүүн тэргүүн У.Дамбийсүрэн ярихдаа “Тусгай зөвшөөрөл сунгахад нутгийн иргэдийн зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай гэх хуулийн заалт байдаг. Гэвч Цээл сумынхнаас зөвшөөрөл аваагүй хэрнээ өнгөрсөн зургаан жилийн хугацаанд гурван удаа сунгажээ. Ингэхдээ хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байсныг аймгийн цагдаагийн байгууллага тогтоосон. Хуулинд зааснаар тухайн Орон нутгийн ИТХ-ын шийдвэр болон сумын засаг даргын шийдвэрээр лицензийг хугацаа дуусах тухай бүрт сунгуулах ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл сумын засаг дарга битгий хэл аймгийн засаг даргын хэн нь ч энэ тусгай зөвшөөрлийг хүлээн зөвшөөрөөгүй байдаг. Тийм байтал гурван ч удаа тусгай зөвшөөрлөө сунгуулж чадсан байгаа нь Ашигт малтмалын ерөнхий газрын эрх мэдэл бүхий албан тушаалтнууд оролцож байгааг үгүйсгэхгүй гэж хардаж байна. Төрийн байгууллага ингэж ажиллаж болох уу” гэсэн юм.
f
С.Өлзийбаяр: Цээл сумын Засаг даргаас "EOC" компанийг худалдаж авсан
жС.Өлзийбаяр
Дээрх асуудлыг “Хятадын” гэх тодотголтой “Еос” компанийн төлөөлөгч С.Өлзийбаяраас тодрууллаа.
-Танай компанийг хууль бус бичиг баримт бүрдүүлсэн гэх юм. Уг асуудалд тодорхой хариулт өгнө үү. Жил хэдэн төгрөгний түрээс Ашигт малтмалын газар төлдөг вэ?
-Манай компани өнгөрсөн зургаан жилийн хугацаанд жил бүр га тутамд 1,5 доллар Ашигт малтмалын газарт түрээсээ төлж байсан. Цээл сумын иргэд биднийг зөвшөөрөлгүй хайгуул хийх гээд байна гэж ойлгоод байгаа. Үнэндээ, 2008 онд Ашигт малтмалын газраас тус сумын удирдлагуудад албан бичиг хүргүүлж, саналыг нь сонсож байсан. Хуулинд хайгуул хийх газрын нутгийн удирдлага Ашигт малтмалаас ирүүлсэн албан бичигт 30 хоногийн дотор хариулах ёстой байдаг. Ингэхдээ хайгуул хийхийг зөвшөөрч байна, зөвшөөрөхгүй байна гэж хариулах ёстой. Хэрэв зөвшөөрөхгүй бол ямар учраас гэдгээ тайлбарлах хэрэгтэй байдаг. Гэтэл Цээл сумын удирдлагууд ямар учраас хайгуул хийлгэхгүй гэдгээ тайлбарлаж бичээгүй байдаг.
ө
-Танай компанид нийт 4000 га газарт хайгуулын лиценз олгосон гэдэг. Тус газарт түүх дурсгалын үнэт өвүүд олон байдаг гэж нутгийн иргэд хэлж байна. Энэ үнэн үү?
-Яагаад ийм худал мэдээлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. Манай компанийн хувьд нийт 760 га газар хайгуул хийх зөвшөөрөлтэй байгаа. Гэхдээ уг талбай 220 га, 340 га гэсэн хоёр өөр хэсэгт байгаа. Бидний хайгуул хийх газар ямар ч хүннүгийн булш бунхан байхгүй. Цээл сумын оршуулгын газар л байгаа. Харин нэг толгод бий. Тэр толгод дээр жижигхэн төвд бичиг байдаг. Өөр түүх дурсгалын зүйл байхгүй шүү дээ.
а
-Хайгуулын ажлаа хэзээнээс эхлэх вэ?
-Маргаан дуусахаар хайгуулын ажлаа эхэлнэ.
а
-Танай компанийг 100 хувь Хятадын хөрөнгө оруулалттай гээд байгаа. Энэ үнэн үү?
-Би энд нэг зүйл хэлмээр байна. “EOC” хайгуулын компанийг анх Төв аймгийн Цээл сумын Засаг дарга байсан н.Атарбаатар байгуулж байсан. Тэр хүн 2008-2014 оныг хүртэл удирддаг байсан. Харин өнгөрсөн 2014 оны долоодугаар сард Хятад хүн худалдаж авсан нь үнэн. Нутгийн иргэдийн хэлээд байгаа лицензийг хууль бусаар авсан, анхнаасаа нутгийн иргэдээс санал сонсоогүй гэх асуудлаа Б.Атарбаатараас өөрсдөө нь тодруулах хэрэгтэй гэж зөвлөе.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ