Цэцийн дүгнэлийг хүлээж авах нь зүйтэй гэлээ

img

Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 04 дүгээр дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны  хуралдаанаар  хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэц дээрх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан билээ. Байнгын хорооны гишүүд дүгнэлтийг хэлэлцээд хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн юм. Харин эцсийн дүгнэлтийг чуулганы хуралдаанаар гаргана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ