
Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тухай хуулийн төслийг Нийгмийн Хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди өргөн барилаа.
Монгол Улсын Их Хурлын 2009 оны 38 дугаар тогтоолоор баталсан ‘’Монгол Улсын хууль тогтоомжийг 2009-2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл’’-ийн 17-д ‘’Гадаадад ажиллах хүч гаргах асуудлыг олон улсын чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй өндөржүүлэх, гадаадаас ажиллах хүч авах асуудлыг өөрийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлоготой зохистой хослуулах зорилгоор эрх зүйн орчныг боловсронгуй болгох’’-оор заасны дагуу ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан болохоо танилцуулгад дурджээ.
Одоогийн үйлчилж байгаа хуульд хэрэглэсэн нэр томьёоны тайлбар байхгүйгээс зарим заалтыг хэрэглэхэд ойлголтын зөрүү гарч байгаа гарч байгааг арилгах, гадаадаас авах ажилчдын тооны хувь хэмжээг ажилчдын тоо, аж ахуйн нэгж, байгууллагын дүрмийн сангийн хэмжээг харгалзан хувиар Засгийн газар тогтоож байхаар хуулийн төсөлд тусгажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ