
Манай орны нийт ус ашиглалт, усны хэрэглээ жилд 500 сая шоо метр байна. Нийт хүн амын 30.5 хувь нь төвлөрсөн ус түгээгүүрийн сүлжээнээс, 35.8 хувь нь зөөврийн ус тээврийн үйлчилгээнээс, 24.6 хувь нь ус түгээх байр, худгаас, 9.1 хувь нь булаг, шанд, гол горхиноос усаа авч хэрэглэж байна.
Ус хэрэглээний түвшин нь харилцан адилгүй бөгөөд хот суурин газрын инженерийн хангамж бүхий орон сууцанд оршин суугчид хоногт дунджаар 230-350 л, хөдөө орон нутагт болон гэр хороололд оршин суугчид дунджаар 5-10 л ус хэрэглэж байна.
Улсын хэмжээнд ус ашиглалт, усны хэрэглээнд тавих хяналт боловсронгуй бус, энэ талаарх эрх зүйн орчин, нэгдсэн мэдээлэл, хяналтын тогтолцоо хараахан бүрдээгүй байгаа нь ус ашиглалт, усны хэрэглээний мэдээллийг нарийвчлан гаргаж хянах, менежмент хийхэд хүндрэл учруулж байгаа.
Тиймээс УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын хорооны дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Н.Ганбямба нар ‘’Усны нөөцийг бохирдлоос хамгаалах, усны бохирдлын хяналтын тухай хууль’’-ийн төслийгболовсруулснаа спикерт өргөн барьсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ