Эхэд урамшуулал олгох тухай хуулийг хэлэлцэнэ

img

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээж авах эсэхийг хэлэлцэнэ. Өчигдөр энэ асуудлыг хэлэлцсэн хоёр байнгын хороо өөр өөр санал гаргаад байгаа. Мөн  Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг хэлэлцэх аж. АН-ын бүлэг сонгуулийн жилд ийм амлалт өгсөн зүйл байж болохгүй гэж үзсэн юм. Тиймээс энэ хуулийг төслийг цаашид хэлэлцэх эсэх эргэлзээтэй байна. Харин Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд үргэлжүүлэн хэлэлцэнэ. Засгийн газраас өргөн мэдүүлсэ уг хуулийн төсөлд гишүүд ам сайтай байгаа.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

сайханбилэгээ амаа татаарай дэмжихгүй бол эхчүүд АН ийг сонгохгүй шүү
2012-01-04