"Art Boloria" үргэлжилж байна

img

"Blue moon" арт галерейд уран бүтээлч М.Болортуяагийн "АРТ БОЛОРИА" үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийжээ. Түүний бүтээлүүдэд бяцхан амьтдын үр төл, шинэ ургацын ногоо, бороонд цантсан цонхнууд зэрэг нам гүм зөөлөн зураглалууд түлхүү ажиглагддаг.

Энэхүү үзэсгэлэнгийн гол агуулга нь амьдралын алхам бүрт тааралддаг ч тэр болгон анзаараад байдаггүй агшин болоод юмсыг тодотгон, тэдгээр нь бидний дурсамж болоод өөр өөрийн агуулгыг шингээсэн байдгийг харуулахыг зорьжээ .

Тухайлбал, бороо орж буй үеийн нууцхан ганцаардал , хөнгөн гунигийг илтгэсэн мэт цонхнууд, зураачийн урлан дахь натюрмортууд зэрэг 40 орчим усан будаг болон тосон будгийн бүтээлүүдээс та бүхэн дулаахан бөгөөд зөөлөн өнгө аясыг мэдрэх ажээ. Үзэсгэлэн энэ сарын 23-31-ны өдрийг дуустал үргэлжлэх ажээ.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-24