"Мод"

img

МУЭХ-ны гишүүн зураач Д.Баярцэцэгийн "Мод" үзэсгэлэн энэ сарын 21-нд нээлтээ хийжээ. Уг үзэсгэлэн ирэх дөрөвдүгээр сарын 11-ныг дуустал үргэлжлэх юм байна.

ө

Зураач Д.Баярцэцэг өөрийн бүтээлээ  "Миний үй олон дүр" хэмээн тайлбарлах дуртай бөгөөд өөрийгөө цэнхэр өнгөөр илэрхийлэх дуртай гэнэ.

бө

Энэ тухайгаа тэрбээр " Нэг хэсэг би ихэнхдээ цэнхэр өнгө давамгайлсан бүтээлүүд хийж байсан. Яагаад гээд бодохоор тэр үед би Пиккассод дурлаж байсан. Өнгийг хүмүүс өмчилж, хувьчилж авах нь надад гэнэт утгагүй санагдсан, огт таалагдаагүй. Тэгээд л би хар, цагаан өнгөөр уран бүтээлээ хийх болсон. Миний гүнийн гүн дэх өнгө бол хар, цагаан, саарал юм байна гэдгийг мэдсэн. Үүнийгээ мэдэхээс өмнө би зүгээр л өнгөн дунд төөрөлдөж явсан юм шиг. Би бол тунгалаг. Тунгалаг гэдэг нь харагддаггүй тийм өнгө. Магадгүй өнгө биш, гэхдээ өнгө. Нар өөд зовхио хагас аниад харахаар сормуусны үзүүрт дугуй дугуй дүрс үзэгддэг дээ. Сайн харвал тэр нь хувирдаг, олон өнгө давхцах тэр л тунгалаг өнгө" хэмээн тайлбарлажээ.

ө

Түүнчлэн тэрбээр зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн зохиолыг таалан унших дуртай.

ө

Харин зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгс зураач Д.Баярцэцэгийн талаар бичихдээ "Баярцэцэг бол миний дуртай зураачийн нэг. Түүний зургууд нягт шигүү ажиллагаатай атлаа маш хөнгөн, хөвсөлзсөн мэдрэмж төрүүлдэг нь сонирхолтой. “Халширмаар хариуцлагатай” атлаа сэтгэл татам уян эмзэг нь гайхалтай. Чамбай дарханы хийц шиг нарийн, хичээнгүй гүйцэтгэлтэй, аливаад чин сэтгэлээсээ ханддаг нэгэн болох нь хүртэл тов тодорхой үзэгдэх нэн “характер”-ны дүр төрхтэй түүний бүтээлүүд сэдвийн хувьд хуучны, танил мэт боловч цаад амь амьсгаа нь маш орчин үеийн шинжтэй. Зөвхөн эмэгтэй хүнээс л гарах энхрий, зөөлөн “дуу хоолой”-гоор тордон ургуулсан, дэндүү үзэсгэлэнтэй “Модод”-ын өмнө бид зогсож байна. Энэ модод бол өсөн дэвжиж, өндөр өөд тэмүүлж буй орь залуухан зураачийн “Зүрхний хөрөг” билээ. Зураачийн биеэрээ туулсан зовлон, шаналал, бүтэлгүйтэл, цөхрөл, үл ойлгогдохуй бүхэн энд эгээ л гэрэл зургийн “негатив” хальсны тусгал мэт бүтэн эргээд, хар нь цагаан өнгөөр бууж, гуниг нь баяр жаргал болон зурагдаж үлдсэн мэт санагдана. Өөрийгөө хайж олох өргөн урт замын эхэнд догдлон зогсож буй мөрөөдөмтгий, тэмүүлэмтгий, хааяа хааяа төөрөмтгий, гэнэн хүүхдэрхэг бүсгүйн турьхан гараар тарьсан яруухан энэ модод надад лав шүлэг шиг санагдаж байна, харин танд…?" хэмээжээ.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

iooооо:
хүүхдэрхэг гэж үг буруу, хүүхдэрхүү зантай хүн гэж байдаг. эх хэлээ мэдэхгүй баахан "их мэдэгчид" гарч байнаа даа яана даа монгол орон цаашдаа, даяаршлаа даяаршлаа гэхэд бас "ондоо" -гоо авч хоцрох хэрэгтэй ш дээ
2015-03-24
1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-24
1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-24
1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-24