Мисс Д.Ариунцэцэг төрсөн өдрөө даруухан тэмдэглэлээ

Дунд сургуулийн сурагч байхдаа Монголын сайхан бүсгүй тэмцээнээс Ард түмний мисс хэмээх өргөмжлөлийг хүртэж явсан бүсгүй бол Д.Ариунцэцэг.
Улмаар алтны магнат гэгддэг Ц.Мянганбаяртай гэрлэж, олны хэл амны бай болсон ч хөөрхөн охины ээж болж нам жим амьдрах болсон. Тэгвэл тэрбээр өчигдөр 27 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ.
Тэрбээр төрсөн өдрөө Сэнтрал тауэр 17 давхарт байрлах "Sky Lounge" ресторанд ойр дотны цөөн тооны найзуудтайгаа тэмдэглэсэн байна.
Мисс Д.Ариунцэцэгийг Сингапурт амьдарч байгаа гэх мэдээлэл гарч байсан. Тэгвэл Ард түмний мисс өргөмжлөлт бүсгүй сүүлийн үед эх орондоо суурьшиж, элдэв арга хэмжээнд оролцож, рекламанд тоглосон шигээ амьдарч байгаа гэнэ лээ.
ө
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ