Филармонийн нэгдсэн тоглолт болно

img

Монгол Улсын Филармони  “Монгол уран бүтээл” төслийг  санаачлан хэрэгжүүлж буй билээ. Уг төслийн хүрээнд монголын үе үеийн  хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийн дээжис бүтээлүүдийг бүтэн улирлын турш үзэгчиддээ хүргэж үе үеийн хөгжмийн зүтгэлтнүүдээ алдаршуулан мэргэжлийн түвшинд бүтээн туурвисан бүтээлүүдийг  сурталчлан түгээн дэлгэрүүлж үзэгчдийнхээ оюуны мэлмийд толилуулаад байна.

Тэгвэл төслийн хүндэтгэлийн нэгдсэн гала тоглолт энэ сарын 27-нд болох гэж байна. Өөрөөр хэлбэл, Олон улсын театрын өдрөөр Улсын филармонийн удирдаачид, морин хуурын чуулга, баян монгол джаз найрал хөгжим, симфони оркестр бүрэн бүрэлдэхүүнээрээ нэгэн тайзнаа чуулахаар болсон байна.

Мөн тоглолтонд улсын Филармонийн гоцлол дуучин СТА С. Баттулга, СТА Н. Наранбаатар, СТА Д. Бурмаа, СТА Т. Амина, СТА Ц. Хулан, СТА Б. Долгормаа, Л. Насанбуян, П. Өнөржаргал, Б. Дэлгэрбаяр, С. Нямбаяр, Т. Отгонбаяр, Б. Солонго нар оролцон тоглоно.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ