Барьцаалагдсан захирал Курт өнөөдөр уурхайчидтайгаа уулзана
Үндэсний төв номын сангийн урд “Моннис” цамхгийн үүдэнд Канадын “Өмнийн говийн элс” компанийн захирал Куртыг уурхайчид өчигдөр машинтай нь барьцаалсан. Учир нь “Өмнийн говийн элс” компанийн захирал 49 ажилтнаа тодорхой шалтгаангүйгээр ажилаас халсан гэж ажилчид эсэргүүцэж байгаа билээ.Уурхайчид зургаан цаг орчим Куртыг машинтай нь саатуулсны эцэст тэрбээр халагдсан ажилчдаа өнөө өглөө хүлээж авахаар болсон байна. Гэхдээ энэхүү уулзалт хэвлэлийнхэнд хаалттай байх ажээ. Мөн уулзалтаар тодорхой үр дүнд хүрэхгүй бол тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ уурхайчид мэдэгдээд байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ