“NB & Sally” нэвтрүүлгийн хөтлөгчид үдэшлэг зохионо

Хөтлөгч Р.Нямбаяр, дуучин С.Сэрчмаа нар хамтран “NB & Sally” шоу нэвтрүүлэг хийж, цахим ертөнцөөр үзэгчдийн хүртээл болгож эхэлсэн билээ.
Тэгвэл хоёр уран бүтээлч нэвтрүүлэгт нь оролцож буу халсан 50 зочиндоо зориулж үдэшлэг зохион байгуулахаар болжээ.
Энэ талаар хөтлөгч Р.Нямбаяр өөрийн цахим хуудаснаа “Цаг заваа гаргаж ирсэн 50 дугаарын зочдоо хүлээж авъя” хэмээн бичжээ.
Тэд нэвтрүүлгийнхээ 50 зочиноо энэ сарын 27-ны баасан гарагийн 21:00 цагт “VLVT” клубт хүлээж авч нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэхээр болсон байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ