Нийтийн дуучдын холбоо хуралдлаа

img

Монголын нийтийн дуучдын нэгдсэн холбоо өчигдөр хуралдлаа. Хуралд сонсогч түмэндээ ая дуугаа тасралтгүй өргөж яваа 30 гаруй уран бүтээлчид оролцож, удирдах зөвлөлөө сонгожээ. Харин удирдах зөвлөлийн даргаар дуучин Г.Чинболор сонгогдсон байна.

Тэд хурлын үеэр шинэ залуу нийтийн дуучдаа хэрхэн олонд таниулах, шинэ уран бүтээлдээ хэрхэн шинэ хэв маяг донж оруулах, уран бүтээлийн хамтын оролцооны талаар ярьсан гэнэ. Мөн цаашид холбооны зүгээс хийх нийгмийн ажлын талаар санал бодлоо зөвлөлджээ.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ