Хөгжмийн зохиолчдын ар гэрт хүндэтгэл үзүүлнэ

img

Монгол Улсын Филармоноос санаачлан хэрэгжүүлж буй “МОНГОЛ УРАН БҮТЭЭЛ”  хүндэтгэлийн гала тоглолт СТӨ-д Олон улсын театрын өдрөөр буюу маргааш болно.

 

Тус төслөөр  Монголын шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээл туурвилаас бүрдсэн цуврал тоглолтуудыг бүтэн улирлын турш  үзэгчдээ хүргэх аж. Мөн энэ тоглолтоор үе үеийн хөгжмийн зохиолчид, тэдний ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлэх юм байна.

 

Тоглолтод Улсын Филармонийн Морин хуурын чуулга, Баян монгол джаз найрал хөгжим, симфони оркестр бүрэн бүрэлдэхүүнээрээ, мөн Филармонийн дуучид болох СТА С.Баттулга,  СТА Н.Наранбаатар, СТА Д.Бурмаа,  СТА Т.Амина,  СТА Ц.Хулан, СТА Б.Долгормаа,  Л.Насанбуян, П.Өнөржаргал, Б. Дэлгэрбаяр,  С. Нямбаяр, Т. Отгонбаяр, Б. Солонго нар үе үеийн хөгжмийн зохиолчдийн шилдэг хөгжмийн бүтээлүүд, олонд танигдсан дууны бүтээлүүдийг  нэгэн тайзнаа  амьдруулах болно.

 

Филармонийн нийт оркестор, уран бүтээлчид нэгэн тайзнаа тоглож байгааг үзнэ гэдэг бол маш ховорхон тохиох, алдаж боломгүй завшаан юм.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
филармони гэдэг нэрээ бодоод сайжруулаач ээ .гайгүй дуучид хөгжимчид байнаа.удирдлага ,удирдаач нар чинь дандаа хөгшин хоцрогдсон хүмүүс байна шүү дээ.одоо Ухнаа,Ганбат, Нямдорж юу хийж чадах вэ.Залуучуудийг гаргахгүй муу арга хэрэглэн дарсаар л байна.Энэ 3 байгаа цагт 80,90 оны хоцрогдсон найруулга байсаар байх болно.Тэгээд ч сайн дуучин хөгжимчин орохгүй байна шүү дээ.ТВ болон youtubeer ямар гоё юм сонсч байна.тийм хүмүүс та нарын тоглолт санаатай юмыг үзээд өрөвдөхөөс өөр юу ч алга !!!!!!!!!!!!!
2015-03-27