Хаврын анхны бороо орлоо

Нийслэл хотод хаврын анхны бороо орлоо. Хэдийгээр өнөөдөр цаг агаар хүйтэрч түр зуурын цас орно гэж байсан ч Улаанбаатар хотын зарим хэсэгт бороо орлоо.
Ус цаг уурын хүрээлэнгээс өнөөдөр нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн ихэнх болон төвийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэсийн голын сав газраар өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн , Алтай, Хангайн уулархаг нутаг, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар 3-8 градус, говь талын нутгаар 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна гэж санууллаа.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ