“Марко Поло”-д Монголын 50 гаруй жүжигчин тоглоно

Монгол жүжигчнийг Холиувудад гялалзуулсан “Марко Поло” олон ангит кино хоёр дахь нээлтээ Монголд хийлээ. Нью-Йоркийн алдарт Broadway дэх “АМC Loews” театрт анх үзэгчдэд хүрсэн уг кино “Хүннү” кинотеатрт хөшгөө татаж, монголчуудын хүртээл болов. Киноны нээлтийн улаан хивсний ёслолд “Марко Поло” киноны зохиолыг бичсэн, Холливудын нэрт кино зохиолч Жон Фуско, найруулагч Дан Минахан, ерөнхий менежер Ричард Шарки нар хүрэлцэн иржээ. Мөн Аригбөхийн дүрийг бүтээсэн жүжигчин СТА Б.Амарсанаа энэ ёслолын онцлох хүн байлаа.
“Марко Поло” киноны дараагийн ангийн зураг авалт ирэх зургаадугаар сараас эхлэх аж. Энэ ангиудад Монголын 3-4 жүжигчин тоглоно гэдгийг ёслолын үеэр дуулгав. Мөн киноны олны хэсэгт Монголын 50 жүжигчин оролцох юм байна.

























































СЭТГЭГДЭЛ БИЧИХ