ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний экс эхнэр Людмила Путин Германы “Die Welt” сонинд ярилцлага өгсөн тухай “www.timeslive.co.za” мэдээллээ. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд “Путин миний хувьд үхсэн. Бидний амьдрал хэдийнэ дууссан. Дахин нийлэхгүй, дахин хайрлахгүй” гэж ярьжээ.
Тэргүүн хатагтайгаас “Путин хэр үнэнч нэгэн вэ. Хамт амьдарч байх хугацаанд таныг хуурч байсан уу” гэж асуухад тэрбээр “Мэдээж хэрэг. Тэр намайг олон удаа гомдоож байсан. Саяхан хэвлэлүүд түүнийг үхсэн хэмээн мэдээлж байсан. Энэ мэдээг худлаа гэдгийг нь мэдэж байсан. Гэхдээ би дотроо түүнийг амьд байгаасай гэж залбирсан” гэж хариулжээ. Харин Людмила нөхрөөсөө албан ёсоор салсан эсэхээ хэлэхээс эрс татгалзаж “Би өмнөх байрандаа очихыг хүсэхгүй байна” гэсэн байна.
Энэ сарын дундуур Путинийг үхсэн хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан юм. Тэрбээр 10 хоногийн турш олны өмнө гараагүй бөгөөд энэ тухайгаа Ерөнхийлөгч “Би ханиад хүрсэн” гэж тайлбарласан билээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |