Миний гарын үсэг

Ийм нэртэй нэгэн ярилцлагын буланг манай сайт нээж байна. Хэн нэгний гарын үсгээр олон зуун хүний амь насанд хүрсэн шийдвэр хэрэгжиж байсан нь түүхэнээ тодоор бичигдсэн байдаг. Олон мянган хүн гарын үсгээ цуглуулж эв санаагаа нэгтгэн сайн сайхан үйлсийг бүтээж байсан түүх ч бас олон. Бидний “БИ” гэхийн цаана “би чадна “ гэсэн нэгэн баталгаа болж цагаан цаасан дээр тодоор бичигдэж үлддэг ГАРЫН ҮСЭГ гэдэг өөртөө их утга үүрэг хариуцлагыг агуулж байдаг. Зарим талаар тухайн хүний хэн болохоо харуулах, мөн хувь хүний бусдаас ялгарах илэрхийлэл ч болдог. Ингээд манай энэ булангийн ярицлагын зочноор Х.ТҮЦ хамтлагийн жүжигчин Л.Баттулга оролцлоо.
-Та хоёр гарын үсэгтэй юм байна. Гарын үсгээрээ ямар нэг утга санааг илэрхийлдэг үү?
-Тиймээ. Би хоёр гарын үсэгтэй. Намайг Луушаагын Баттулга гэдэг. Тийм учраас овог нэрээ “Л, Б” үсгээр нь товчилж нэг бичдэг. Энэ нь миний албан ёсны гарын үсэг. Энэ гарын үсгээрээ албан ёсны гэрээ контрак, иргэний үнэмлэх дээрээ зурсан байдаг. Харин нөгөө гарын үсгээрээ олон нийттэй харилцах, фенүүдтэйгээ уулзахдаа “Аглуу” гэдэг гарын үсгээ ашигладаг.
-Ер бол аль ч орны олны танил хүмүүс, дэлхийн одуудыг хоёр гарын үсэгтэй байдаг гэж сонссон. Үнэн байх нээ. Та тэгж сонсож байсан уу?
-Тийм үү? Би тэрийг сайн мэдэхгүй юм байна /инээв/.
-Магадгүй хэрэгцээ байдаг юм шиг байгаа юм. Тийм үү?
-Тийм байх. Захиргааны бичиг баримт дээр аавынхаа нэрийг оруулж бичдэг.
-Тийм учраас хоёр байдаг юм байна. Гайхлаа. За, зарим сэтгэлзүйчид гарын үсгээр хүний зан чанарыг тодорхойлдог гэж үздэг. Та энэ үзэлтэй санал нэгддэг үү. Тухайлбал, гарын үсгээр тухайн хүнийг зальтай, даруухан, нэрлэхүү гэх мэтээр тодорхойлдог юм билээ?
-За, би бол тийм зальтай, хөнгөн хуумигай хүн биш л дээ. Би өөрийнхөө гарын үсэгтээ аавынхаа нэрийн эхний үсэг, өөрийн нэрийн эхний үсгийн тавьж буй учраас “баталгаатай хүн” гэж өөрийгөө тодорхойлно. Тийм учраас би шударга байхыг хичээдэг. Юун дээр гарын үсэг зурах вэ гэдгээ бас тунгаана, шүүнэ. Ер нь аливаа бичиг баримт дээр гарын үсэг зурлаа л бол “конец” шүү дээ. Тийм учраас аливаа гэрээ, контракийн эцэсийн бариант дээр гарын үсэг зурдаг. Өөрөөр хэлбэл, би хийх нь үнэн, хийсэн нь үнэн гэсэн зүйл дээрээ шударгаар гарын үсгээ зурж чаддаг.
-Татгалзаж байсан тохиолдол бий юу. Өөрөөр хэлбэл, ямар нэг гэрээнд гарын үзэг зурах гэж байснаа, очоод больж байсан явдал гарч байв уу?
-Одоо бодоход тийм тохиолдол гарч байгаагүй юм байна. Би аливаа юмыг хийхдээ тухайн хамтрагч, хамтран ажиллах хүнтэйгээ шударга байхыг боддог. Тэр хүмүүсээ ч гэсэн илэн далангүй байлгахыг хүсдэг. Бүх зүйл ил тод байх ёстой. Зах зээлийн нийгэмд бүх зүйл ил тод, “Шилэн данс” шиг л байх ёстой. Жишээлбэл, тоглолтынхоо явцад танай байгууллагыг тэдэн удаа хэлнэ, билет дээрээ тэгж байрлуулна, билет дээрээ тэгж тусгана гэж хэн нэгэнд хэлсэн, гэрээ хийсэн л бол хийдэг, хэлдэг. Ер нь бол шударга байхыг эрхэмлэдэг.
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлдэг шиг “Шударга л байцгаая” гэж хэлдэг байх нь. Тэгвэл энэ асуулттай холбоотой бас нэг асуулт байна. Хамгийн их мөнгөний гэрээнд гарын үсгээ зурж байсан тохиолдлоо хэлээч?
-Их мөнгөний гэрээ бол дажгүй ээ. Би “Гачуурд гарден” гэж компанитай хамтарч ажиллаж байгаа. Энэ компанитай хамтран ажиллах гэрээн дээр гурван жилийн хугацаатай, 170 за 190 сая төгрөгийн гарын үсгийг зурсан.
Үргэлжлэлийг доорх бичлэгээс...
Ярилцсан Б.Дэжид. П.Баярхүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ