Д.Баттөр ерөнхийлөгчийн гэргий рекламд тогложээ

Жигүүр гранд группийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Гавьяат барилгачин Дашбалжирын Баттөрийн гэргий Онон рекламд тогложээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Онон хатагтайн зургаа авахуулсан уг сурталчилгаа нь сайн найзынх нь гоёл чимэглэлийн дэлгүүрийнх гэнэ.
Сонирхуулахад, Онон өдгөө 30 настай ч "ноён" Д.Баттөрд хүү, охин хоёр төрүүлж өгчээ. Тэд Жигүүр гранд” группийн анхны барилгуудын нэг “Континенталь” зочид буудлын тэндэх байрандаа амьдардаг юм байна.
Д.Баттөр хувийн амьдралаа олны нүд, чихнээс туйлын их нууцалдагч хэдэн жилийн өмнө хэвлэлийнхэнд хөршүүд нь “алтан хошуу” өргөснөөр анх удаагаа олны өмнө зарлагдаж байсан юм. Өөрөөр тэдний хамтын амьдралыг мэдэх хүн төдий л элбэг бус.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ