”Гурван найз”-ын паян үргэлжилнэ

img

“Эмоци” продакшны “Гурван найз” олон ангит кино нэг хэсэгтээ л үзэгчдийг дэлгэцийн өмнө уясан билээ. Тэгвэл тус продакшн “Кистоун” фильмстэй хамтран “Гурван найз” бүрэн хэмжээний уран сайхны киногоор үзэгчдийг хөгжөөхөд бэлэн болсон гэнэ.

 

Энэхүү кинонд ямар ч асуудал үл салгах үүрдийн нөхөрлөл, хайр дурлалын төлөөх хөгжилтэй атлаа ширүүн тэмцэл, бүтэлгүй гурван найзын аз жаргал, адал явдлыг харуулдаг байна. 

 

Инээдмийн төрлийн энэ киноны гурван найзын дүрийг “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин, Д.Түвшинтөр, жүжигчин Г.Анхбаяр нар дахин бүтээжээ.

 

Цуврал киноны жүжигчдийн багт нэмэгдэж “Эмоци” продакшны жүжигчин Б.Баатархүү, “X-Түц” продакшны жүжигчин А.Туяа, Т.Бархүү, дуучин Мино буюу Т.Номин, “Мөрөөдлийн театр”-ын Д.Баттөмөр, “Шинэ үе”-ийн Ц.Ганбаяр, “Маск” продакшны Д.Дэлгэрсайхан нар дүр бүтээжээ.

Киноны зохиолыг Ж.Оргил, “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин нар бичиж, кино найруулагч, зураач Ч.Ганзориг найруулсан бөгөөд ирэх сарын 22-нд нээлтээ хийх юм байна. 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Солонгосын 3-н найз гэдэг киног яг бүрэн эхээр нь хуулбарлаад хийчихсэн байгаа юм даа.ичиж амьдармаар юм.Зохиолчийн эрх энэ тэр гээд зөндөө л асуудал байгаа даа.Одоо больж үз.өөрсдийнхөө хавчиг толгойг ажилуулж чадахгүй бол больцгоо.
2015-03-30