Дуучин Нара ганц бие ээжүүдийг ”толгойлно”

Цахим ертөнцөөр нээлттэй, бас идэвхитэй хэрэглэгч байж чаддаг дуучин Нара саяхан нэгэн нэвтрүүлэгт орохдоо ганц бие ээж гэдгээ зарлаж, амьдралынхаа тухай бодит үнэнийг ярьж олон фенүүдийнхээ сэтгэлийн хөдөлгөж чадсан.
Тэгвэл тэрбээр өнөөдөр ганцаараа хүүхдээ өсгөж, өрх толгойлж яваа ээжүүддээ зориулж фэйсбүүк групп нээжээ. Уг группээрээ өрх толгойлсон ганц бие ээжүүдийг дэмжих, урам зориг өгөх мөн ижил асуудалтай бүсгүйчүүдийнхээ тулгамдсан асуудлыг судлан тэр талаархи асуудлыг нийгэмд дуу хоолойг хүргэхийг зорьсон гэнэ.
Энэ тухайн тэрбээр "Ганц бие ээж байна гэдэг үүрдийн асуудал ч юмуу эсвэл бусдаас ичих шалтгаан биш бөгөөд харин ч 2 хүний хамтран үүрэх ёстой үүрэг хариуцлагыг ганцаараа авч явж байгаа бахархууштай эмэгтэй гэж бодож байна. Группд эрчүүдийг үзэн ядах үзэлийг хөгжөөх дэмжих явдал огт байхгүй бөгөөд нэгэнтээ ганц бие болсон ээжүүдээ өөдрөг хүчтэй байхыг уриалсан шинж чанартай байх болно" хэмээн бичжээ.
Одоогийн байдлаар тус группэд 600 орчим ганц бие ээж нэгдээд байна.
Дашрамд дуулгахад, өнөөдөр нийслэлийн хэмжээнд 23.800 өрх толгойлсон эмэгтэй, ганц бие ээж байна. Тодруулбал, 9 өрх тутмын нэг нь өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг аж.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ