“Destiny’s Child” эргэн нэгджээ

“Destiny’s Child” хамтлаг эргэн нэгдэж буйгаа албан ёсоор зарласан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус хамтлагийн ахлагч, дуучин Бейонси твиттертээ “Бид 10 жилийн өмнөх шигээ хамтдаа нэг өрөөнд унтаж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн. Хуучны дурсамж сэдрээд сайхан байна. Охидоо их санасан байна шүү” гэж жиргэжээ.
Тэд хамтдаа Лас Вегас хотноо зохион байгуулагдсан 30 дахь удаагийн “Stellar Awards” шагнал гардуулах ёслолд өчигдөр оролцож, 2000 оны үеэр хит болж байсан “Say My Name” дуугаа дуулсан байна.
Хамтлагийн гишүүн, дуучин Келли Роулэнд өнгөрсөн сарын эхээр амаржиж хүүтэй болсон юм. Тэрбээр “Хэрвээ би жирэмсэн болоогүй байсан бол “Destiny’s Child” өнгөрсөн онд нэгдэх байсан” гэж жиргэжээ. “Destiny’s Child” тарсны дараа Бейонси, Келли нар уран бүтээлээ туурвиж байсан бол хамтлагийн гурав дахь гишүүн Мишель Уильямс уран бүтээлээсээ хөндийрч, хувийн бизнес эрхэлж байсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ