Рианнагийн ногоон сонголт

Дуучин Рианна Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан “iHeart” наадамд оролцох үеэрээ “Versace” брэндийн “Halterneck” гэх даашинзыг өмссөн байна. Рианна даашинзтайгаа хослуулан ногоон өнгийн үстэй хүрэм, ногоон өнгийн гутал, ногоон хүрээтэй нүдний шил зүүсэн нь олны дургүйцлийг хүргэжээ.
Тус наадамд оролцсон хамгийн онцгүй хувцасласан одоор түүнийг тодруулж, муухай хувцасласан хэмээн шүүмжилсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ийнхүү хувцалсан шалтгаанаа “Би гэрэлтэхийг хүссэн. Би тодоос тод гэрэлтэхийг хүссэн учир ногоон өнгийг сонгосон юм. Ногоон өнгө бүх өнгөний хаан” гэж хэлжээ.
Парис Хилтон твиттертээ “Рианна яг л замын гэрэл шиг харагдаж байна” гэж жиргэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ