Бекхэм рекламны мангас биш

Хөлбөмбөгчин Дэвид Бекхэм өнгөрсөн онд 55 рекламд тоглож, амжилт тогтоожээ. Тэрбээр зөвхөн сурталчилгаанаас 100 саяам.долларын ашиг олсон байна. Бекхэм “D&J” брэндийн шинэ дотуур хувцасны сурталчилгаанд жүжигчин Жеймс Кордентой хамтран тоглосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэд зөвхөн дотуур хувцас өмссөн бөгөөд сурталчилгаа эхлэхээс өмнө жүжигчин эр “Бекхэм рекламны мангас биш. Түүн шиг сайхан биетэй залуус дотуур хувцасны рекламд тоглодоггүй юм. Би махлаг бас царай муутай. Гэхдээ би эр хүн” гэж хэлжээ.
Сурталчилгааны дараа Корден твиттертээ ““D&J” брэнд бүх залууст зориулагдсан. Бусад брэнд зөвхөн сайхан залуусыг сурталчилгаандаа тоглуулдаг. Тэдэнд над шиг тарган залуус хэрэггүй” гэж жиргэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ