”Ардын элч”-ийн Ариунаа, Дүлзэн нарыг ”эрэн сурвалжилж” байна

Монгол киноны 80 жилийн ойд зориулсан "Гайхамшигт дэлгэц" төсөл үргэлжилж байна. Энэхүү төслийг "Монгол кино" нэгтгэл "Монголжин" студи хамтран, дэмжигч байгууллагуудын оролцоотойгоор хэрэгжүүлж байгаа юм.
Төслийн ерөнхий продюсероор "Монгол кино" нэгтгэлийн захирал, Ж.Солонго, зохиолч, МУСГЗ Б.Галаарид нар ажиллаж байгаа аж. Харин “Монголжин” студи найруулагч О.Машбат, Гавьяат жүжигчин Н.Батцэцэг нарынх бөгөөд тэд энэ ажлын хүрээнд телевизийн цуврал ток шоу, монголын уран сайхны кинонуудыг сэргээн, тоглож байгаа юм.
Тэгвэл МУГЖ Батцэцэг өнөөдөр “Ардын элч”-ийн Ариунаа, Дүлзэн, Тулгаа нарын эрэлд гарчээ. Тодруулбал, өөрийн цахим хуудсаараа “Ардын элч”-ийн Ариунаа, Дүлзэн, Тулгаа нартай адилхан хүмүүсийг киноны зураг авалтанд оролцохыг урьсан байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ