Тэнэгүүдийн баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ

Жон хүүгийн тэнэглэл баяр болжээ
Энэхүү баярыг 1789 оноос эхлэн тэмдэглэн ирсэн ба Британийн Лондон хотноо амьдардаг Жон гэх хүү ажил хийхгүйн тулд жил орчим тэнэг болж жүжиглэж байжээ. Тэрээр долоон настайдаа гэр бүлээсээ золгүй байдлаар хагацаж, 15 хүртлээ гуйлга гуйдаг байжээ. Хүү 16 хүрээд үйлдвэрийн ажилчин болж, 17 настайдаа үйлдвэрийн ослоор баруун гарынхаа чигчий хурууг алдсан байна.
Жон ослын дараа ажил хийхийг хүсээгүй учир сэтгэцийн өвчтэй болон жүжиглэж, жил орчим тэтгэмжээр сайхан амьдарчээ. Тэрээр удалгүй баригдаж, дөрөвдүгээр сарын 1-ны өдөр ажилдаа эргэн орсон байна. Түүнийг сэргэлэн бас тэнэг хэмээн ажилчид нь дооглож, “Чарлье Хэнни” гэх үйлдвэрийнхэн тэнэгүүдийн баярыг анх тэмдэглэх болжээ.
Уурлахыг хориглоно
Энэ баярыг “April Fools day” гэж нэрлэдэг байна. Австраличууд энэ өдрийг “уурлахыг хориглоно” гэх уриатайгаар тэмдэглэдэг байна. Уурласан хүний нуруун дээр “Би тэнэг” гэж бичсэн цаас наадаг гэнэ.
Заавал тэнэг гэж хэлнэ
АНУ-ын Флорида мужийн иргэд энэ өдөр хажуугаар зөрсөн болон хамтран ажиллагсад, гэр бүлийнхэндээ “Өглөөний мэнд” гэж хэлэхгүйгээр “Тэнэг” гэж хэлдэг байна. 1990 онд тус мужийн амбан захирагч Жосеф Бэрдмэн энэ өдөр “Сайн уу тэнэгүүдээ” хэмээн мэндэлж байжээ.
Энэ өдрөөс хойш тэнэгүүдийн баяраар “тэнэг” гэж мэндлэх болжээ. Захирагч муждаа инээдмийн уур амьсгал оруулахын тулд ийнхүү хэлсэн гэдгээ нэгэн ярилцлагынхаа үеэр дурьджээ.
Тэнэг хүн архи уухыг хориглоно
Франц, Итали, Өмнөд Солонгос, Япон, Орос, Нидерланд, Герман, Бразил, Канад, АНУ зэрэг оронд энэ өдөр яриа нь хүртэл бие биенээ үргэлж шоглож байдаг тул зарим хүн бүр гэрээсээ ч гардаггүй байна. Япон, Оросын шөнийн цэнгээний газрууд үүдэндээ “Тэнэг хүн архи уухыг хориглоно” гэж бичсэн цаас өлгөдөг байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ