Дуучин Нара ”Cosmo”-г чимнэ

img

Илэн далангүй яриа, дотно инээмсэглэлээрээ олны танил болсон дуучин Нара Монгол дахь "Космо"-гийн шинэ  дугаарыг чимжээ. 

 

Тэрбээр энэ сэтгүүлд өөрийн уран бүтээл, хувийн амьдрал, үзэл бодлынхоо талаар ярьсан байна.

Ярилцлагыг авсан сэтгүүлч өөрийн цахим хуудаснаа түүнтэй хийсэн ярилцлынхаа тухай сэтгэгдлээ бичжээ.

 

Тэрбээр "Дуучин Наратай уулзаад  ярилцлага өрнүүлэхэд түүнээс үнэхээр мятрашгүй дайчин uulzaad эрч хүчийг улам ихээр мэдэрлээ. Мөн цаашид монголынхоо олон олон бүсгүйчүүдийнхээ төлөө чадах зүйлээр дуу хоолой нь болон олон зүйлыг хийхээр төлөвлөж байгааг сонсоод түүнээр бахархам сэтгэл төрж байснаа хэлмээр байна. Үзэсгэлэнтэй авъяаслаг бүсгүйдээ улам их амжилтыг хүсье" гэжээ.

 

Тэгвэл  энэ удаад  "Cosmopolitan" сэтгүүлийн нүүрийг чимсэн нь олон хүнд таашаагдсан гэнэ. Тодруулбал, олон улсад худалдаалагддаг тус сэтгүүлийн монгол космо-гийн нүүр царай болсон дуучин бүсгүйг "өмнөх дугааруудын нүүр царайгаас өөр болсон байна. Гайхалтай болжээ" хэмээн гадаад дахь сэтгүүлийн мэргэжилтнүүд нь дүгнэжээ.

 

Олон улсад нэр алдартай өөрсдийн гэсэн уншигчдын хүрээлэлтэй болсон тус сэтгүүлийг чимнэ гэдэг одуудын бас нэгэн хүсэл нь биз. Ямартай ч бүсгүйчүүдийн уншихыг хүсэн хүлээдэг шинэ оны дугаартыг олны хайр хүндлэлийг хүлээсэн сайхан бүсгүй чимсэнд баяртай байна. 

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Byambasaixan:
aan dyychin, yag yamar dyy dyyldag bilee ene emegtei chin medex xvn bna yy
2015-04-04
jp-s:
Yagaad gevel naraa saihan ineemsegledeg.tegeed l ter. Mgl ayataihan huuhnuud setguul deer zurgaa avhuulahdaa ineej chaddaggui.ih uurtai haragddag. Ineehgui zurgaa avhuulhaar neg l haranhui ,ovortoi haragddag. Shudee gargaad yarzaigaad ineeheer buh emegtei uzesgelentei haragddag.unen shuu huuhnuudee.bugdeeree goyo ineedeg boltsgooyo.
2015-04-03